“Сургалтын технологийн шинэчлэлд” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2013-05-02 17:25 Админ

ШУТИС, Математикийн сургуулийн  Инженерийн математикийн профессорын багын сургалтыг  боловсронгуй болгох чиглэлээр жил бүхэн зохиогддог эрдэм шинжилгээний бага хурал “Сургалтын технологийн шинэчлэлд” сэдэвтэйгээр 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай  болж өндөрлөлөө.

Хуралд МУИС, МУБИС, ЭМШУИС, ШУТИС-ийн Дарханы Технологийн сургууль,  Математикийн сургууль, Нийгмийн технологийн сургууль, Механик инженерийн сургууль, Хүнсний инженер био технологийн сургууль, Үйлдвэрлэл дизайны сургууль, Уул уурхайн инженерийн сургууль, Ерөнхий боловсролын  сургуулийн төлөөлөгчид  илтгэл тавьж оролцохоос гадна инженер математикийн магистр, бакалавр оюутнууд  оролцлоо.

 

Оролцогчид өөрсдийн судалгааныхаа ажлын чиглэлээр туршлага солилцож сургалтын технологийг сайжруулах зөвлөмж гаргалаа.


НТА