ШУТИС-ийн “Орос хэлний өдрүүд” болж өнгөрлөө.
2013-05-02 23:19 Админ

2013 оны 04 сарын 15-26-нд  ХБС-ийн Орос судлалын профессорын баг, Русский центр, ҮТДС, КТМС, МИС-ийн  Гадаад хэлний тэнхимууд  хамтран ШУТИС-ийн “Орос хэлний өдрүүд”-ийг зохион байгуулав.

Уг арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн салбар сургуулиудын оюутнуудын дунд орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн уралдаан зохион байгуулагдсан ба орос хэлний нийт багш нарт зориулан “Монгольская русистка: нынешнее состояние и преспективы развития” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний IX бага хурлыг МУБИС-ийн Гадаад хэлний сургууль болон РЦНК-тай хамтарч зохиолоо.

Дээрхи арга хэмжээнүүдээс гадна   ХБС-ийн орос хэлний  багш оюутнууд санаачлан  ЕБС-ийн 2-р дунд сургуулийн багш нартай аргазүйн семинар, 25-р сургуулийн сурагчдын дунд  “Юмханаар юм хийх” уралдаан,  “Ногоон байгаль” хөдөлгөөн  өрнүүлж 0,5 га газарт мод тарьсан байна.

“Орос хэлний өдрүүд”-ийн  арга хэмжээнүүдэд  идэвхитэй оролцож  тэргүүн  байр эзэлсэн, мөн  Дархан, Эрдэнэтийн ТС-ийг төлөөлж  оролцсон  оюутнууддаа баяр хүргэе!