Программчлалын улсын 23-р олимпиадаас ктмс-ийн оюутнууд байр эзэллээ
2013-05-02 23:35 Админ

Программчлалын улсын 23-р олимпиад 2013 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдөр МУБИС-КМТС дээр амжилттай явагдаж ШУТИС-КтМСургуулийн програм хангамжийн ангийн 4-р курсын оюутан Одонгэрэлийн Бат-Эрдэнэ 210 оноогоор гуравдугаар байр эзэлж хүрэв медал авч, багийн гишүүдийн нийлбэр оноогоор ШУТИС-КтМСургуулийн О.Бат-Эрдэнэ /ПХ-4/, Э.Шүрэнчулуун /ПХ-4/, Д.Хүрэлцоож /ПХ-3/ нарын бүрэлдэхүүнтэй КтМС-1 баг гуравдугаар байр эзэллээ.

Программчлалын олимпиадад Мэдээлийн Технологи, Программчлалын чиглэлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудаас шалгарсан 11 их дээд сургуулийн 18 багийн 54 оюутан оролцож, 2 өдрийн хугацаанд тус бүрдээ 50 оноотой 6 бодлого бодож, нийт 300 оноогоор уралдсан юм.

 

 

Бүтээлийн уралдаан 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Blue Sky Tower”-н үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдан, нийт 9 сургуулийн 29 бүтээл тавигдаж олон нийтэд танилцуулагдсанаас ШУТИС-КтМСургуулийн Мэдээллийн Системийн 4-р курсийн оюутан Гансүхийн Содбилэг “Гар утсанд суурилсан багшийн э-Журнал” бүтээлээрээ шилдэг 5-н бүтээлийн нэгээр шалгарч ММЗО ТББ-ын нэрэмжит шагнал авлаа.