“Байгаль орчин дизайн “ сургалт семинар боллоо
2013-05-02 23:46 Админ

Боловсрол Шинжлэх ухааны яам, Япон–Монгол хүүхэд, залуучуудын боловсролын солилцооны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Байгаль орчин дизайн” сургалт, семинар 2013 оны 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 1-ний өдрүүдэд Үйлдвэрчний эвлэлүүдийн соёлын төв ордонд болж өнгөрлөө.

 

 

Тус сургалт, семинарт Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Япон улсын хүүхэд залуучуудын солилцооны нийгэмлэгийн хүндэт төлөөлөгч мөн Нагаока дизайн их сургууль болон Нагаока шинжлэх ухааны, техникийн их сургуулийн профессор нар “Ногоон хөгжил бидний ирээдүй”, “Манга-зурагт ном”, “Загварын дизайн”, ”Хотын архитектур дизайн”, ”Зүүн Японы газар хөдлөлтийн сэргээн босголт” гэх зэрэг олон сэдвүүдээр сонирхолтой сургалт, семинарыг  зохион байгууллаа.

Уг сургалт семинарт ШУТИС-ийн ҮТДС, МТС, УУИС, ХБС, БИАС, ЭХИС, ГГТС-ийн холбогдох мэргэжлийн 500 гаруй багш, оюутнууд идэвхитэй оролцлоо.

Оюутны хөгжил, үйлгээний алба

Эрдэм Шинжилгээ ,технологийн газар


НТА