ИНЖЕНЕРИЙН ЗУРГИЙН АВТОМАТЖУУЛАЛТ-ын олимпиад боллоо
2013-05-02 23:41 Админ

ШУТИС, БИАС-ийн ИЗПБаг, Монголын Зурагзүйн Боловсролын нийгэмлэг, ХААИС-Инженерийн Сургууль, оюутны "Дельта" клуб хамтран 04 сарын 26-ны өдөр Инженер мэргэжлээр суралцдаг бакалавр, магистр оюутнуудын дунд "ИНЖЕНЕРИЙН ЗУРГИЙН АВТОМАТЖУУЛАЛТ"-ын олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

 

SolidWorks болон Inventor

1-р байр Ч. Мөнхжаргал, ШУТИС-МИС;

2-р байр Ж. Чингис, ШУТИС-ДаТС;

3-р байр М. Батхишиг, ШУТИС-МИС

         AutoCAD

        1-р байр А. Анхбаяр, ШУТИС-БИАС;

        2-р байр Д. Балдорж, ШУТИС-БИАС;

        3-р байр О. Нямбаяр, ШУТИС-ЭХИС

Олимпиадад ШУТИС-ийн / БИАС, МИС, УУИС, ЭХИС, ХИБС, ДаТС/, ХААИС-ийн Инженерийн Сургууль, МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн Сургууль тус бүрээс шалгарсан оюутнууд оролцож, CAD программыг ашиглан, эдлэхүүний ерөнхий байдлын зургаас төвөгтэй хийц бүхий эд ангийг салган 3D загварыг байгуулж, түүний ажлын зургийг гаргаж өрсөлдсөнөөрөө онцлогтой байлаа.

Тус олимпиадад идэвх, санаачлагатай оролцсон ХААИС-ийн Инженерийн Сургуулийн багш, оюутнууд, ШУТИС-ийн "Дельта клуб"-ын хамт олонд талархал илэрхийлье! AutoCAD, SolidWorks & Inventor гэсэн төрлүүдээр тэргүүн байр эзлэсэн хоёр оюутан ОХУ-д зохиогдох "Олон Улсын Инженерийн Графикийн Олимпиад"-д оролцох эрх олгож буй юм.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү

Олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнууддаа

сурлагын өндөр амжилт хүсэе!