БИАС КНАУТ компанитай хамтран ажиллана.
2008-10-08 16:16 Админ

БИАС КНАУТ компанитай хамтран ажиллана.

 БИАС-ийн  Барилгын материалын технологийн профессорын багаас зохион байгуулсан нэгэн семинар 2008 оны 10-р сарын 7-нд БИАС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болсон юм.Тус сургууль нь барилгын материалын КНАУТ компанитай хамтран ажиллахаар болж байгаа бөгөөд энэхүү семинарыг анх удаа хамтран зохион байгуулж байгаа юм.Уг семинарт КНАУТ компанийн Монгол дахь захирал Йорг Ланге, БИАС-ийн багш оюутнууд, хамтарч ажилладаг мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Цаашид ямар чиглэлээр хамтран ажиллавал илүү үр дүнтэй байх талаар семинарын үеэр яригдсан юм.

 


 

Хэвлэл мэдээллийн ажилтан С.Сосор