Орос судлалын профессорын багаас ШУТИС-ийн Москва хотын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх зорилгоор хэл шинжлэлийн ухааны доктор В.Б.Краковичийг урьж 2013 оны 10-р сарын 8-нд “Орос хэлний сургалтанд интернетийг ашиглах нь” сэдвээр лекц уншуулав. В.Б.Кракович нь орос хэлний өнөөгийн байдал, хэтийн төлөв, орос хэлийг гадаад оюутнуудад заах аргын шинэ чиглэлүүд мөн интернет программуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
“Русский центр”- т зохиогдсон энэхүү арга хэмжээнд ХБС, КТМС,ҮТДС-ийн орос судлалын багш нар, мөн Ерөнхий боловсролын зарим сургуулийн төлөөлөл оролцлоо.
Багш нар 10-р сарын 9-12-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс зохион байгуулж байгаа мэргэжил дээшлүүлэх курст үргэлжлүүлэн суралцаж мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх юм.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа