Монголын Англи хэлний багш нарын холбооны хурал боллоо
2013-10-16 01:59 Админ

Монголын Англи хэлний багш нарын холбоо /ELTAM/, МУИС, МУБИС, ШУТИС-ийн Хэлний боловсролын сургууль хамтран зохион байгуулсан олон улсын онол практикийн 7 дахь бага хурал “SHARING LANGUAGE LEARNING EXPERIENCES’’ сэдвээр 2013 оны 10 дугаар сарын 4-6-нд амжилттай болж өндөрлөлөө. 

 

Хуралд АНУ, Канад улсын Монгол дахь элчин сайдын яамны төлөөлөгчид, Австралийн IET байгууллагын багш нар, БШУЯ-ны англи хэлний сургалт хариуцсан ажилтнууд, АНУ-н Төрийн департаментын бүс хариуцсан мэргэжилтэн Келли Бийри, Их Британий Кембриджийн их сургуулийн профессор Фил Гиббинс нар уригдан оролцлоо.

 

Хуралд Улаанбаатар хот,  хөдөө орон нутгаас ирсэн их дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн 300 гаруй багш нар, МУБИС-ийн “англи хэлний багш”-ийн ангийн оюутнууд оролцож англи хэл заах арга зүйн асуудлуудаар 56 илтгэл /үүнээс 16 нь Poster илтгэл/  сонсон хэлэлцүүлж өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Хэлний мэдлэгээ сайжруулах, техник технологийн сүүлийн үеийн ололтыг ашиглан англи хэл заах зэрэг асуудлаар багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд уг хурлын үйл ажиллагаа чиглэгдэж, ач холбогдол нь өндөр байсныг оролцогчид  дүгнэн хэлж байв.   


ТГ