Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD), Хилийн чанад дахь Ерөнхий боловсролын Сургуулиудын Асуудал Эрхэлсэн Газар (ZfA), Гёте институт, ХБНГУ-ын Элчин сайдын яам , Монгол-Германы Гүүр ТББ хамтран МУ-ын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны дэмжлэгтэйгээр 2013 оны 10 сарын 19-ний бямба гарагт 11.00 цагаас Багшийн хөгжлийн ордонд ГЕРМАНЫ БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭНГ 6 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний гол зорилго нь Монгол улсад Герман хэлээр сургалт явуулдаг дунд болон их дээд сургуулиуд, боловсролын байгууллагуудаа сурталчилахаас гадна Герман улсад суралцах, тэтгэлэг болон судалгаа шинжилгээний ажил хийх боломжын талаар мэдээлэл өгөх, залуу үеийнхэнд Германд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэл төрүүлэх, Герман хэлийг сурч, хэлний мэдлэгээ дээшлүүлэх урам зориг оруулахад оршино. Оролцож буй байгууллагууд Германд суралцах нөхцөл, боломж, тэтгэлгийн талаар илтгэл тавих бөгөөд герман хэлний багш, суралцагч хүүхэд залуучуудын урлагийн тоглолтыг мөн сонирхох боломжтой.
Үзэсгэлэнгийн үеэр ШУТИС-ийн Математикийн Сургуулийн Германы инженерийн бэлтгэл ангийн сургалтын талаар дифференциал тэгшитгэлийн багаас мэдээлэл өгнө. Мөн Гёте институтээс ШУТИС-д герман хэл дээр ном хандивлах ёслолын үйл ажиллагаа явагдана.
Тус үзэсгэлэнд ШУТИС-ийн багш оюутнууд идэвхтэй оролцохыг уриалж байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа