ТӨМӨР БА ИХ МОГУЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН" дугуй ширээний ярилцлага боллоо
2013-10-28 17:05 Админ

ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Түүх, аялал жуулчлалын профессорын баг, Монгол костюмс төвтэй хамтран Монголын Барлас аймгийн Тарлагайн хүү Гүр Эмир Төмөрийн удмын Могулын хаад болон тэдний Энэтхэгт хийсэн их үйлсийн тухай "Сэмүүн" студиэс Монгол Костюмс төвийн 10 жилийн ойн хүрээнд "ТӨМӨР БА ИХ МОГУЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН" дугуй ширээний ярилцлага, тоглолт 2013 оны 10-р сарын 23-нд Шинжлэх ухаан технологийн номын сангийн хурлын танхимд болж өндөрлөлөө.

Ярилцлагад "Энэтхэг дэхь Их Монголчууд" номын зохиолч Б.Номинчимэд, Дэлхийн Монгол гарал үүсэлтэнгүүд төвийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан О.Нямдаваа нар оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд Монгол костюмс төвөөс эрхлэн гаргасан номнуудаа ШУТТНС-д бэлэглэлээ.