Нийт багш, оюутны анхааралд
2013-11-01 22:04 Админ

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Их Эзэн Чингис хааны өдөр буюу хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг нийтээр амрах баярын өдөр болгон өөрчлөлт оруулсан. Энэ жилийн тухайд Өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь 2013 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр буюу ажлын өдөр тохиож байгаа тул энэ өдөр хичээллэхгүй болохыг мэдэгдэж байна.