МХТС-ийн номын сангийн хамт олонд 4S –ийн урамшуулал гардууллаа
2013-11-14 18:36 Админ

МХТС нь 2012-2013 оны хичээлийн жилийн намрын улирлаас Бүтээмж, үр дүнгийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Тус зөвлөл нь Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд сургуулийн нийт хамт олны дунд “5S ажлын байрны соёл”бүтээлч үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд БҮДЗ–өөс 4S-ийн болзол хангасан Номын сангийн хамт олонд УРАМШУУЛАЛ гардууллаа. Урамшуулал гардаж авсан номын сангийн хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажилдаа илүү амжилт гарган 5S-ийн болзол хангахыг хүсье.  

“5S ажлын байрны соёл”бүтээлч үйл ажиллагаа нь Япон улсаас гаралтай эмх цэгцтэй, дэг журамтай, сэтгэл хангалуун ажиллах алтан зарчим бөгөөд дараах байдлаар тайлбарлагдсан байдаг. Үүнд:  

1S - SEIRI– Сайн зохион байгуулах
2S - SEIRON– Сайн нягт нямбай байх  
3S - SEISO– Сайн цэвэрлэж, цэмцийлгэх
4S - SEITSUKE– Сайн хэвшүүлэх
5S - SHITSUKE– Сайн сахилга баттай байх гэсэн шаардлагууд байдаг.

5S-ийн зарчмын дэлгэрэнгүйг хавсаргасан файлаас үзнэ үү!
ТАТАХ