Цуврал лекцийн эхний зочин багш Э.Энхцолмон /магистр/ 10.19-ний өдөр лекцээ толилуулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
‘’Ирээдүйн амжилтанд өөрийгөө бэлдэх нь’’ сэдвээр оюутнуудад сонирхолтой, сургамжтай сайхан хэлэлцүүлэг болж өндөрлөсөн. Энэхүү лекцээр гэр бүлээ зөв төлөвлөж, амжилтын төлөө өөрийгөө дайчилж, зоригтой шийдэмгий байх тухай ярилцлаа.
Багш маань “Өнөөдөр би та нарын багш биш Эгч” гэж эхлүүлсэн яриа улам халуун дулаан болсоор “Газарт мөртэй, Тэнгэрт одтой яваарай” гэсэн сайхан үгээр урамшуулж, сэтгэл хангалуун өндөрлөсөн.
Жинхэнэ зорилготой, амжилт руу тэмүүлэх оргилуун их хүсэлтэй залуус энэхүү лекцэнд цугларсан.
Цуврал лекцний хоёр дахь зочин Д.Сэрдарам багш оюутнуудад Орчин үеийн Multimedia –н талаар сонирхолтой санааг дэвшүүлж, халуун яриа өрнүүллээ.
Лекцийн гол агуулга нь залуучууд сэтгэлгээгээ задалж, multimedia орчинд өөрсдөө одууд байх нь чухал. Ид залуу насандаа өвөрмөц сэтгэж, өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэсэн нь оюутнуудад сургамж болсон . Төгс хүн гэж байхгүй , Сонирхолтой хүн байдаг.
Бид үргэлж аливаа зүйлийг өнгөрсөн хойно нь харамсдаг , харин яг одоо бидэнтэй нэг агаараар амьсгалж, бүр нэг ангид хамт орших үг бүр нь үнэ цэнэ агуулсан багштайгаа ярилцах гайхалтай байлаа.
Бидний оюунд сэтгэлгээний зөв үрийг суулгаж өгсөн Багшдаа баярлалаа.
Багш номын клубт ‘’Интернэт хэрэглэгчийн гарын авлага’’ номыг бэлэглэлээ. Үргэлж бидний үйл ажиллагааг дэмждэг багшдаа талархлаа.
Энэ долоо хоногийн лекцийг Я.Төгөлдөр багш “Соёлын онцлог” сэдвээр толилууллаа. Лекцийн гол агуулга нь 93 орны соёлын онцлогийг харьцуулан хийж буй Олон Улсын судалгаагаа оюутнуудад танилцуулж, Монгол хүний зан байдлын онцлог, залуусын нийтлэг үнэт зүйлсийн талаар чөлөөтэй ярилцлаа.
Цаашлаад хувь хүний хөгжил, илтгэх урлаг, амжилттай суралцах ухаан зэрэг олон асуултыг Төгөлдөр багшаас асууж ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болж өрнөсөн.
Үнэт цагаа зориулан ирсэн багшдаа болон бүх оюутан залуустаа цаашдын ажил, сурлагад нь өндөр амжилт хүсье.
4 дэх зочин багш С.Туяа энэ 7 хоногт ‘’Ирээдүй судлал ба боловсрол’’ лекцээ толилууллаа.
Энэхүү лекцийн хүрээнд 2020 онд Ирээдүйн боловсрол ямар байх вэ?,
Боловсрол хэр зэрэг хөгжих вэ? Гэсэн талаар үр өгөөжтэй мэдээлэл өгсөн. Хөгжингүй улс орон бүр ирээдүйгээ урьдчилан таамаглаж, түүнд тохирсон арга хэмжээг авдаг тухай болон оюутнуудад сэтгэлгээгээ хэрхэн өөрчлөх, сэтгэлгээний үе шатыг танилцууллаа. Оюутнууд лекцээр дамжуулж олон сонирхолтой мэдээллийг хүлээн авсан гэдэгт итгэлтэй байна.
Ирээдүй судлал ба боловсрол сэдвийг сонирхон зорьж ирсэн оюутнууд олон байлаа. Үнэт цагаа зориулан оюутнуудынхаа оюуны хэрэгцээнд үнэт хөрөнгө оруулалт хийсэн багшдаа баярлалаа. Цуврал лекц 14-р долоо хоног хүртэл шинэ багш, шинэ сэдвээр үргэлжилсээр байх болно. Оюутнууд та бүхнийг Бямба гараг бүрийн 12.00 цагт блок 404-т хүрэлцэн ирэхийг урьж байна.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа