Солонгосын засаг захиргааны тусгай хот Сэжоны хот төлөвлөлтийн туршлага семинар болж байна
2013-11-15 20:24 Админ

БШУЯ, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа, Шижлэх ухаан технологийн их сургууль хамтран “Солонгосын засаг захиргааны тусгай хот сэжоны хот төлөвлөлтийн туршлага” симинарыг 2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд зохион байгуулж байна.

 

Тус семинарт Олон үүрэгт хотын захиргаа, барилган угсралтын агентлаг, хүрээлэн буй орчин ногоон төлөвлөлтийн хэлтсийн дарга, ШУТИС-ийн хүндэт доктор Сүн Юун Сон, KAIST-ийн судалгаа шинжилгээний процессор Чой Дон-Жин, Korea District heating Co, ОУ-ын бизнесийн багын менежер Ким Хак Кюн, Synergy Tech Engineering, захирал Ли Сан Ён нар оролцож Сежон хотын төлөвлөлт, концепци, боловсруулалт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явц, үе шат тулгарч буй бэрхшээл, сэргээгдэх эрчим хүч ашигласан байдал, хөрөнгө оруулалтын шийдэл сэдэвтэй семинар хийж байгаа юм.

Манай улс их, дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэхэд дээрх Солонгос улсын ухаалаг хотоос суралцаж, арга туршлагаас нь нэвтрүүлэх зүйл их байгааг хуралд оролцогчид онцолж байна. Солонгос улсын байгуулж буй дээрх дэлхийн загвар болсон ухаалаг хотод одоогийн байдлаар 30 мянга гаруй хүн шилжин суурьшиж, төрийн хоёр яам нь бүрэн нүүж ирсэн байна.


ТГ