“Намрын тэргүүн” шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо
2013-11-16 00:51 Админ

ШУТИС-“ийн Оюутнуудын дунд жилд бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын тэргүүн”  шалгаруулах  Сагсан бөмбөгийн тэмцээнд 2013/14 оны хичээлийн жилд эрэгтэй 12 , эмэгтэй 13 багийн  нийт 25 багийн 300 тоглогч 8 өдрийн турш ур чадвараа сорьж дүнгээ гаргалаа.

Эрэгтэй баг:

 1-р байрыг ЭХИС-ийн Б.Батзолбоо ахлагчтай баг

 2-р байрыг КТМС-ийн Л.Мөнхнасан  ахлагчтай баг

3-р байрыг МХТС –ийн Э.Мөнгөншагай  ахлагчтай багууд “Алт, мөнгө, хүрэл” медалиар шагнагдаж

4-р байрын “ Тусгай”  шагналыг БИАС-ийн Ш.Тэмүүгээ  ахлагчтай баг  хүртлээ.

 Эмэгтэй баг:

1-р байрыг МХТС-ийн  О.Болортуяа  ахлагчтай баг

2-р байрыг КТМС Б.Тэмүүлэн ахлагчтай баг

3-р байрыг ЭрТС-ийн З.Солонго ахлагчтай багууд  Алт, мөнгө, хүрэл” медалиар шагнагдаж

4-р байрын “ Тусгай” шагналыг ҮТДС –ийн Б.Долгорсүрэн ахлагчтай багууд тус тус хүртлээ.

Тэмцээний шилдэг тоглогчдоор: эмэгтэй тоглогчдоос МХТС-ийн О.Болортуяа, эрэгтэй тоглогчдоос ЭХИС-ийн Б.Батзолбоо, ШУТИС-ийн болон МУ-ын шигшээ багийн холбон тоглогч УУИС-ийн төгсөгч Б. Ариунболд агсны нэрэмжит шилдэг холбон тоглогчоор КТМС-ийн багийн холбон тоглогч А.Сайнхүү  шалгарч “Дурсамж” мөнгөн шагналаар шагнагдлаа. Тус тэмцээний үеээр зохиогдсон хосын шидэлтэнд УУИС-ийн тоглогч Аюушжав, Цэлмүүн нар 57 оноогоор түрүүлж, 3 онооны шидэлтийн тэмцээнд эрэгтэйчүүдээс МХТС-ийн Б.Санчир, эмэгтэйчүүдээс УУИС-ийн Б.Заяа  нар тэргүүлэв.

 

Багийн нийлбэр дүнгээр М.Амаржаргал дасгалжуулагчтай  МХТС тэргүүн байр эзэлж шилжин явах “Цом”-ыг гардан авлаа.

 Тэмцээнд амжилтай оролцсон баг тамирчдаа сурлага спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Биеийн тамир, спортын тэнхим