ШУТИС-ийн КТМС дээр “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш – 2008” сэдэвт өдөрлөг 2008 оны 4-р сарын 9-11-ний өдрvvдэд болж өнгөрлөө.
2008-04-23 00:30 Админ

Энэхүү өдөрлөг нь тус сургууль дээр зохион байгуулдаг, олон нийтийг хамарсан томоохон vйл ажиллагаануудын нэг бөгөөд 8 дахь жилдээ уламжлал болон амжилттайгаар зохион байгуулагдлаа.

Энэ жилийн хувьд ерөнхий ивээн тэтгэгчээр UFC Групп


2 дахь жилдээ амжилттай оролцож байна. Мөн МVТВ, NTV, TV8, Боловсрол олон нийтийн телевизvvд, FM104, FM104,5 FM98,1 зэрэг FM, радионуудаар манай өдөрлөгийн талаарх мэдээлэл, зар сурталчилгаа явагдсан ба 50 гаруй компаниуд оролцож байгаагаараа өмнөх жилvvдээс илvv онцлогтой болж өнгөрлөө.

Тус өдөрлөгийн vндсэн зорилго нь сургалтын vйл ажиллагааг бизнестэй уялдуулан оюутнуудад маркетингийн ухааны практик ач холбогдлыг ойлгуулж, бизнес борлуулалтын дадлага эзэмшvvлэхэд чиглэгдэж байгаа болно.

Анхны өдөрлөгт нийт 20 гаруй пvvс компани өөрийн бараа, vйлчилгээ болон vйл ажиллагаагаа сурталчлах зорилгоор оролцож байсан бол энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэж өнөөг хvртэл давхардсан тоогоор 360-аад компани оролцоод байна.

Анх КтМС-ийн нийт оюутнуудад Маркетингийн ач холбогдлыг ойлгуулан, мэргэжил сурталчлах зорилгоор зохиогдож эхэлсэн энэхvv өдөрлөг нь өнөөдөр бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудыг ирээдvйн чадварлаг боловсон хvчин болон хөгжих, аж ахуйн нэгж компаниуд мэргэжилтнээ сонгох, бизнесийн vйл ажиллагааг сурталчлан таниулах зэргээр өргөн хvрээтэй vйл ажиллагаа болон зохиогдож байгаад сургуулийн удирдлагын зvгээс дэмжин оролцдог билээ.

 Хэвлэл Мэдээллийн Алба /Сосорбарам/