Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан “ЭВРИКА-2008” багш, оюутны эрдэм шинжилгээний хурлын Бизнесийн шинжлэх ухааны салбар хуралдаанд Хүний нөөцийн удирдлагын 3 курсын оюутан Т.Оюун-эрдэнэ “Ажиллагчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” илтгэлээр тэргүүн байр, Техник, технологийн шинжлэх ухааны салбар хуралдаанд Жижиг бизнесийн удирдлагын 4 курсын оюутан М.Баярмагнай “Жижиг бизнесийн тулгамдсан асуудлуудыг инкубаторын аргаар шийдвэрлэх нь” илтгэлээр тэргүүн байранд тус тус шалгарсан бол Монгол улсын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш нарын “ЭВРИКА-2008” эрдэм шинжилгээний хуралд Менежментийн профессорын багийн ахлах багш Л.Цэрэнчимэд Бизнесийн удирдлагын чиглэлээр “Манлайллын LPI загварыг байгууллагын менежментэд ашиглах боломж” илтгэлээр тэргүүн байр, Маркетинг, үйлдвэрлэлийн удирдлагын дэд профессор Л.Отгонцэцэг “Үндэсний инновацийн хөгжилд бүх нийтийн технологийн боловсролын гүйцэтгэх үүрэг” илтгэлээр 3-р байранд тус тус шалгаран энэ хаврын эрдэм шинжилгээний ажил амжилт бүтээлээр дүүрэн боллоо. Амжилт гаргасан нийт багш нартаа баяр хүргэн цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
КтМС-ийн Эрдмийн зөвлөл
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа