улсын олимпиадад тэргүүн байр эзэллээ
2009-05-12 23:39 Админ
 

ШУТИС, Математикийн Сургуулийн харъяа

математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн

11а ангийн сурагч  М. Нямаа орос хэлний    улсын олимпиадад тэргүүн байр эзэллээ.

2009.05.12

Сурагч Мэндсайхан  овогтой Нямаа  2008-2009 оны хичээлийн жилд  орос хэл, англи хэлний дүүрэг, хот, улсын  олимпиадад амжилттай оролцож, СБД-ийн англи хэлний олимпиадад 4-р байр эзэлж хотын англи хэлний олимпиадад амжилттай оролцсон.Мөн орос хэлний олимпиадад дүүрэгт 4-р байр, хотод 2-р байр  мөнгөн медаль , улсын орос хэлний олимпиадад тэргүүн байр эзэлж алтан медалиар энгэрээ мялааж ,  ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-ын аль нэг их дээд сургуульд дуртай мэргэжлээрээ суралцах эрхээр шагнагдлаа.

 М. Нямаа нь  хамт олноо сурлагаараа тэргүүлж Эрдмийн баяраараа  Хүүхдийн төлөө газрын "Авъяас" мөнгөн медалиар шагнагдсан юм.

 М. Нямаадаа  сургууль төгсөх болон Ерөнхий шалгалтандаа амжилттай дүн үзүүлж, сонгосон мэргэжлээрээ суралцаж, эх орондоо хүндтэй мэргэжилтэн болохыг математикийн сургуулийн хамт олноос хүсэж байна.