Мэдээлэл, Харилцаа Холбооны технологийн хөгжил ба ирээдүй” сэдэвт семинар амжилттай явагдлаа
2008-05-06 00:44 Админ
 

 "Мэдээлэл, Харилцаа Холбооны технологийн хөгжил ба ирээдүй" сэдэвт семинар 2008 оны 4-р сарын 25-ны 9 цагаас Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн 203 тоот өрөөнд явагдав.

Семинарын зорилго: 

Тус семинарын зорилго нь Монгол Улсын Мэдээлэл, Харилцаа Холбооны технологийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж тус салбарын цаашдын анхаарах асуудал, ирээдүйн хөгжлийн талаар эрдэмтэн судлаач, бодлогын шийдвэр гаргагч, зохицуулагч, хувийн хэвшлийн оролцоотойгоор хэлэлцэж, зөвлөмж гаргахад чиглэгдсэн байна.

Хурлын үйл ажиллагааг Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн Газрын дарга Ч.Сайханбилэг нээж үг хэллээ.

Хурлын үйл ажиллагааг ШУТИС-ийн Ректор профессор, доктор (Ph.D)  Б.Дамдинсүрэн удирдан явуулав.

Энэхүү семинарт дараах илтгэлүүд хэлэлцэгдэж, тус салбарын мэргэжилтэнүүд өөрсдийн санал, бодлоо хуваалцав.  

 

Цахим Монгол хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал.

Илтгэгч: Б.Амгаланбат.

/МХХТГазрын БТХ-ын ахлах мэргэжилтэн/

ШУТИС-ийн

ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН

ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

 

Монгол Улсын Харилцаа Холбооны салбарын үндсэн үзүүлэлтүүд. (2007 оны байдлаар)

Илтгэгч: Б.Мөнхбат.

/ХХЗХ-ны ЗЗҮТАлбаны дарга/

Мэдээлэл, Холбооны салбарын Эрдэм шинжилгээний ажлыг цаашид хөгжүүлэх асуудалд.

Илтгэгч: Доктор (Sc.D) Б.Сүхбаатар.

/ШУТИС-ийн ХМТС-ийн профессор/

Инженер технологийн боловсролын электрон орон зай.

Илтгэгч: Доктор (Ph.D) Р.Төрбат

               /ШУТИС-ийн Мэдээллийн технологийн төвийн захирал/

                Доктор (Ph.D) Я.Наранцэцэг.

.             /ШУТИС-ийн СБЗГазрын дарга, дэд профессор/

Монгол Улсын програм хангамжийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага.

Илтгэгч: Б.Ууганбаяр.

/МПХҮХолбооны дэд еранхийлөгч/

Семинараас зөвлөмжийг бичих мэргэжилтэн нарыг томилж, семинартай холбоотой мэдээллүүдийг байгууллага тус бүрийн вэб сайтууд дээр тавьж олон нийтийн хүртээл болгохоор боллоо. Энд зохион байгуулж буй гурван байгууллага, бизнесийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудаас мэргэжилтэн нарыг оруулахыг нээлттэй байлгахаар тогтлоо.

Ажлын хэсгийн бүрэлдхүүний нэрс:

  • 1. МХХТГ-ийн ахлах мэргэжилтэн Б.Амгаланбат
  • 2. ХХЗХ-ны ЗЗҮТ албаны дарга Б. Мөнхбат
  • 3. ШУТИС-ийн ХТМС-ийн профессор, доктор (Sc.D) Б.Сүхбаатар
  • 4. МХС ХХК-ий ахлах мэргэжилтэн н.Дагвадорж
  • 5. "Сансар КАТВ " ХХК-ийн мэргэжилтэн Д.Дамдинсүрэн
  • 6. Нээлттэй.

Та өөрийн санал, зөвлөмжийг дараах хаягаар илгээж болно.

amgalanbat@icta.gov.mn

bmunkhbat@crc.gov.mn

sukh@mongol.net

damdinsuren@sansar.ca.tv.mn

Таны Эрдэм номын мэлмий тань

дэлгэрч байх болтугай.