Энэхүү семинар нь 2008 оны 5-р сарын 22-нд ШУТИС-д зохион байгуулагдсан юм. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд зохиогдсон энэхүү семинарийг БСШУЯ, ШУТИС, МУИС хамтран зохион байгуулсан . Семинарт ХААИС, ЭМШУИС, БИС, ШУА, Удирдлагын академи оролцож үйлдвэр, технологийн парк байгуулж хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, цаашдын зорилт, ойрын хугацаанд хийж гүйцэтгэх ажил, шийдвэрлэх асуудлын талаар илтгэл тавьж, зөвлөлдлөө. ШУА-ийн Ерөнхийлөгч академич Б.Чадраа семинарт оролцож, Технологийн парк байгуулах гадаад орны туршлага, манай улсад хийх ажил, ойрын жилүүдийн зорилтын талаар илтгэл тавьснаас гадна БСШУЯ-ны ШУГ-ын дарга, академич Э.Энхтүвшин үг хэлсэн.Семинарт оролцогчид Монгол улсад Технологийн парк байгуулж хөгжүүлэх талаар зөвлөмж гаргалаа.
Хэвлэл мэдээллийн ажилтан С. Сосор
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа