| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ХҮДС -ийн 85 жил, "ЗООС" банкны 10 жил, МУИС-ийн ЭЗС-ийн менежментийн салбарын 50 жил, ШУТИС-КТМС-ийн Эдийн засаг менежментийн салбарт мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, Сэрүүлэг ДС байгуулагдсаны 20 жилийн ойг тус тус тохиолдуулан зохион байгуулагдсан "ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ"-ийн улсын анхдугаар олимпиад 2009 оны 5-р сарын 8-16 өдрүүдэд 2 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө. Олимпиадын I үе шат санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургууль дээр 2009 оны 5-р сарын 08, 09-ны өдрүүдэд явагдсан бөгөөд 6 Их, дээд сургуулиудын нийт 10 баг оролцсон, шилдэг 5 баг шалгарсан. Зохион байгуулагчдын зүгээр дээрх шалгарсан 5 багыг II шатанд бэлтгэх, тэдний ур чадваруудыг хөгжүүлэх зорилгоор нийт 20 цагийн сургалтыг 2009 оны 5-р сарын 12-14ны өдрүүдэд зохион байгуулсан. Харин олимпиадын II үе шат ерөнхий ивээн тэтгэгч, ерөнхий зохион байгуулагч "Зоос" банкин дээр 2009 оны 5-р сарын 16-ны өдөр явагдаж өндөрлөлөө. II шатны шалгаруулалт нь оюутны харилцааны, манлайлах, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах, илтгэх, тодорхой нөхцөл байдалд өөрийгөө удирдах, багаар ажиллах чадваруудыг үнэлэхэд чиглэгдэж, 4 дэд шалгаруулалтайгаар явагдлаа. Үүнд:
- Бүлгээр ажиллах дасгал - Презентаци - Дүрд тоглох - Ярилцлага.
Олимпиадын II шатанд тэнцсэн шилдэг 5 багийн I болон II шатны нийлбэр оноогоор эцсийн үнэлгээ гаргасан бөгөөд багууд өөрсдийн овсгоо самбаа, ур чадвар, оюун ухаанаанаараа эн тэнцүү өрсөлдсөж шилдэгийн шилдэгүүд тодорлоо. Үүнд:
Багийн амжилтаар:
Хувийн амжилтаар:
Хүний нөөцийн менежментийн улсын анхдугаар олимпиад нь "ур чадвар"-т суурилсан, оролцогчдыг хөгжүүлсэн, тэдний оюуны хөгжилд асар их хөрөнгө оруулалтыг хийсэн, мөн их, дээд сургуулиуд, бизнесийн байгууллагынхыг холбож өгснөөрөө монголын хүний нөөцийн менежментийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна. Олимпиадыг зохион байгуулагчид |
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа