ШУТИС байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож буй
"СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРҮҮЛ АХУЙ"
сэдэвт семинарын удирдамж
2009.07.23
НЭГ.ЗОРИЛГО
Нийслэлийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй "Үдийн цай" хөтөлбөрийн эрүүл ахуйн өнөөгийн байдал, тулгарч буй асуудлууд, цааш хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодруулахад семинарын зорилго оршино.
ХОЁР. АЧ ХОЛБОГДОЛ
"Үдийн цай" хөтөлбөрийг чанаржуулах, сурагчдыг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангахад дэмжлэг үзүүлэх, хөтөлбөр хэрэгжилтийн явцад тулгарч буй эрүүл ахуйн бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлон цаашид авбал зохих арга хэмжээг хэлэлцэх болон олон улсын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн туршлагаас судлан өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлан нэвтрүүлэх арга замыг тодорхойлоход ач холбогдол оршино.
ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ
"Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй" семинарыг нийслэлийн төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын эмч /технологич/ нарын дунд зохион байгуулна.
ДӨРӨВ. АЖЛЫН БҮРЭЛДЭХҮҮН
Семинарыг зохион байгуулахад НЗДТГ, НБГ, ШУТИС. Хүнс-Биотехнологийн сургууль, харьяа Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв, НМХГ болон загвар сургуулиуд хамтран ажиллаж байна.
ТАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Нийслэлийн ЕБС-иудын эмч /технологич/ нарт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуйн чиглэлээр семинар зохион байгуулж одоогийн байдлыг хэлэлцэн цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодруулах.
ЗУРГАА. ХУГАЦАА
"Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй" сэдэвт семинар 2009.09.19-ны өдөр зохион байгуулагдана.
Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв
ШУТИС байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохиогдож буй
"СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРҮҮЛ АХУЙ"
сэдэвт семинарын хөтөлбөр
Зохион байгуулагч: Нийслэлийн боловсролын газар, ШУТИС. Хүнс-Биотехнологийн сургууль, ШУТИС. ХБТС. Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар
Санхүүжүүлэгч байгууллага: Нийслэлийн засаг даргын тамгын газар
Өдөр: 2009.09.19 /10.00-13.30/
Хамрах хүрээ: Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн дунд сургуулиудын эмч /технологич/
Газар: ШУТИС-ийн төв байрны III давхрын хурлын танхим
Цаг | Илтгэл | Илтгэгчийн нэр |
10.00-10.30 | Бүртгэл |
|
10.30-10.40 | Нээлтийн ажиллагаа | НБГ-ын дэд дарга Ж. Болормаа, ШУТИС. ХБТС-ийн захирал Ж. Туяацэцэг, БНСУ-ын "WITH" ТББ-ын төлөөлөгч Ким Сон Ми |
10.40-10.55 | Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон Монгол улсад СХҮҮ-г нэвтрүүлэхэд ШТСТ-ийн оролцоо | ШУТИС. ХБТС. Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийн захирал Б. Мөнхцэцэг |
10.55-11.10 | Нийслэлийн ЕБС-иудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн шалгалтын нэгдсэн танилцуулга | НМХГ-ын боловсрол хяналтын улсын ахлах байцаагч В. Доржжанцан |
11.10-11.25 | НАССР систем, түүнийг олон улсад хэрэгжүүлж буй байдал | Иргэний эрүүл мэнд, боловсрол ТББ-ын тэргүүн, анагаах ухааны доктор Ч. Өлзийбүрэн |
11.25-12.00 | Цайны завсарлага /Үзүүлэнгүүдтэй танилцах/ |
|
12.00-12.15 | Олон улсын дунд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, НАССР системийн хэрэгжилт | ШУТИС. Хүнс-Биотехнологийн сургуулийн профессор Г. Энхтайван (Ph.D) |
12.15-12.30 | Загвар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй, НАССР системийн хэрэгжилт | Загвар 58 дугаар сургуулийн хоолзүйч Г. Цогзол |
12.30-12.45 | "Үдийн цай"-г "Үдийн хоол" болгоход тавих хяналт | НБГ-ын мэргэжилтэн эмч Ч.Алтантогос |
12.45-13.30 | Хэлэлцүүлэг |
|
Жич:
- 400 төгрөгт багтаан үйлчилж буй загвар сургуулийн үдийн хоолны үзүүлэн болон эрүүл ахуйн НАССР системийн хэрэгжилтийн талаар зурагт үзүүлэн зохион байгуулагдана.
Хөтөлбөр боловсруулсан: Монгол-Солонгосын хамтарсан
Шим тэжээл судлалын төв /31-21-24/
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа