Японы "Сока Гайка интернейшнл" нийгэмлэглийн дэд ерөнхийлөгч Кенжи Ёшики тэргүүтэй төлөөлөгчид 2009 оны 9-р сарын 15-нд ШУТИС-д зочиллоо. Олон улсын Сока интернейшнл нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Японы COKA нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч Икеда Дайсакүгаас ШУТИС-ийн Шинжлэх ухааны номын санд хандивлаж буй ховор номуудыг тэд хүлээлгэж өгсөн юм. Эдгээр номын дотор Дайсакү багшийн өөрийнх нь бичсэн 90 гаруй ном сурах бичгээс гадна манайхаар Ганжуур, Данжуурын дайны үнэтэй ховорт тооцогдох эх судар бичгээс нь авсан хуулбар судар багтсан байлаа. Энэхүү судар нь 300 гаруй жилийн түүхтэй бөгөөд уг судрыг бүтээхэд 30 гаруй жилийг зарцуулсан гэнэ. Дэлхийн олон оронд олон хэл дээр бичигдсэн байдаг, шашны шинжлэх ухаанд түлхүү ашигладаг энэхүү ховор судар бичгийн хуулбар судрыг бичгийг ийнхүү Икеда Дайсакү бэлэглэж байгаа юм байна.
Дашрамд дурдахад ШУТИС Японы Сока их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд өнгөрсөн жил ерөнхийлөгч Икеда Дайсакү д ШУТИС хамгийн нэр хүндтэй шагнал болох "Хүндэт доктор" цол олгосон билээ.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа