ШУТИС-ийн дизайны мэргэжлийн оюутнууд “Хаврын гоёл – Дизайн сургалт 2009” наадмыг тэргүүллээ.
2009-05-20 23:13 Админ

            Дизайны сургалттай их, дээд сургуулиудын дунд МДХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  "Хаврын гоёл - Дизайн сургалт 2009" наадам 2009 оны 5 сарын 14, 15 -ны өдрүүдэд  МҮЭСТО - д амжилттай болж өндөрлөлөө.Тус наадамд дизайны чиглэлээр сургалт явуулдаг нийт 7 их,  дээд сургууль оролцжээ.

             ШУТИС-ийн ҮТДС нь  17 профессор, багшийн удирдсан 160 гаруй оюутны бүтээл болох 21 коллекцийн 180 гаруй хувцасны загвар, үйлдвэрийн дизайны 7 төсөл, график дизайны 25 ажлыг дэлгэн үзүүллээ.

 

"Хаврын гоёл - Дизайн сургалт 2009" наадмаас:

 

  1. "Үндэсний хувцасны тэргүүн байр"- ын шагналыг Хувцасны дизайны 3 курсын оюутнуудын "MADAME X" хамтлагын "Metro style" загварын коллекци                  (удирдсан багш П.Болормаа, С.Цэцгээ)
  2.  "Өдөр тутмын хувцасны тусгай байр"- ын шагналыг Хувцасны дизайн               4 курсын оюутан Б.Светланагийн "Эргэн дурсахуй" коллекци (удирдсан багш П.Болормаа, С.Цэцгээ)
  3. "Арьс ширэн эдлэлийн тэргүүн байр"- ын шагналыг АШЭЗЗБ - 4 курсын оюутан Х.Гантулгын "Black angel" коллекци (удирдсан багш О.Дорж)
  4. "Интерьер дизайны тэргүүн байр"- ын шагналыг  Үйлдвэрийн дизайны 3 курсын оюутнуудын "ONDO" хамтлагын "Номын өргөө" төсөл (удирдсан багш Н.Буянбадрах)
  5.  "Компьютер анимейшн дизайны тэргүүн байр"- ын шагналыг КГД-3 курсын оюутан Х.Цэрэндолгорын "Бүх юм" бүтээл (удирдсан багш Г.Эрдэнбилэг)

 

тус тус хүртлээ.

 

 

"Хаврын гоёл - Дизайн сургалт 2009" наадамд амжилттай оролцсон нийт багш, оюутнуудад талархал илэрхийлж цаашдын сурлага, хөдөлмөр, уран бүтээлд тань өндөр амжилт хүсэн ерөөе.