ШУТИС-ийн 50 жилийн ойг угтаж зарласан ШУТИС-ын “VНДСЭН” сурах бичгийн уралдаанд оруулах бvтээлээ 9-р сарын 28-30-ны өдрvvдэд Төвлөрсөн номын сангийн профессор Ч.Гульнарт авчирч өгнө vv. Хаяг: I байрны 3 давхарт 301 тоот Холбогдох утас : 314029; 1026 |
ШУТИС-ийн “VНДСЭН” сурах бичиг шалгаруулах болзол | |
Нэг. Ерөнхий зvйл ШУТИС-ийн 50 жилийн ойн төлөвлөгөөт ажлын хvрээнд Профессор багш нарын бичиж, хэвлvvлсэн сурах бичиг нь сургалт, судалгааны чиглэлд оюутнуудын эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж байгаа vр дvнг vнэлэн дvгнэж “Vндсэн” сурах бичгийг шалгаруулахад энэхvv уралдааны зорилго оршино. Шалгаруулалтыг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх “Номын сан, сургалтын материалын дэд зөвлөл”, Сургалтын бодлого, зохицуулалтын газар, Төвлөрсөн номын сан хамтран зохион байгуулна. Шалгарсан “VНДСЭН” сурах бичгvvдээр vзэсгэлэн гаргаж, байр эзлvvлэн шагнаж урамшуулна. Хоёр. Vндсэн сурах бичигт тавигдах шаардлага 1. ШУТИС-ийн Ректорын 2006 оны 11 сарын 21-ны өдрийн 287 дугаар тушаалаар батлагдсан ШУТИС-ийн профессор багш нарын ном, сурах бичиг бичихэд тавигдах шаардлагын дагуу бичигдсэн байх; 2. ШУТИС-ийн сургалт явуулдаг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тухайн сурах бичгийг ашиглах хичээл нь заавал vзэхээр тусгагдсан байх; 3. Vндсэн сурах бичиг нь тухайн хичээлийн стандартад тавигдах шаардлагын дагуу агуулгыг бvрэн хамарсан байх; 4. Vндсэн сурах бичиг нь бvрэлдэхvvн ба салбар сургуулийн Эрдмийн зөвлөлөөр дэмжигдсэн байх; 5. Тухайн сурах бичгийг ашиглах хичээлийг сонгосон оюутны тоотой харьцуулан vзэхэд номын сангийн програмын статистик судалгаагаар сурах бичиг нь тодорхой хувиар эргэлтэнд орон ашиглагддаг байх; СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР ТӨВЛӨРСӨН НОМЫН САН |
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа