Монгол-Солонгосын технологи дамжуулах олон улсын хамтын ажиллагааны төслийн хүрээнд сургалт зохион байгуулагдлаа.
2009-09-10 01:14 Админ


БНСУ-ын Гёнги аймгийн Технологийн сургуулиас "Монгол-Солонгосын технологи дамжуулах олон улсын хамтын ажиллагааны төсөл"-ийн хүрээнд 6,2 сая төгрөгийн өртөг бүхий оношлогооны багаж, тоног төхөөрөмжийг хандивлалаа.

БНСУ-ын Гёнги аймгийн Технологийн сургуулиас 3 багш хүрэлцэн ирж, ШУТИС-ийн Механик инженерийн сургууль дээр 2009 оны 8 дугаар сарын 4-нөөс 9-ний хооронд "Солонгос автомашины хөдөлгүүрийн хийцийн өөрчлөлт" сэдэвтэй сургалт зохион байгуулав. Механик инженерийн сургуулийн багш, оюутан, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, автосервисийн байгууллагын 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 50 хүн хамрагдаж гэрчилгээ гардан авав.

 "Монгол-Солонгосын технологи дамжуулах олон улсын хамтын ажиллагааны төсөл"-нь 2007 оноос ШУТИС-ийн Механик инженерийн сургууль дээр хэрэгжиж эхэлсэнээс хойш 80 орчим сая төгрөгийн хандив оруулснаас тус сургууль дээр Гёнги аймгийн нэрэмжит автомашины оношлогооны иж бүрэн лаборатори байгуулж, тоног төхөөрөмжийг суурилуулсан болно.