Японы Нагоя их сургуулиас ШУТИС-д "Хээрийн судалгааны төв" лаборатори байгуулан хүлээнлгэн өглөө Энэхүү арга хэмжээ 2009 оны 9-р сарын 4-нд ШУТИС-д болов.Уг лабораторид мөш өндөр нарийвчлалтай цахилгаан микорскоп ХИТАЧИ ТМ болон чулуулаг судлалын микорскоп Nikon Eclipse E200POL, Бинокуляр Olympus зэрэг тоног төхөөрөмжүүд байгаа юм. Эдгээр нь урьд өмнө манайд ашиглагдаж байгаагүй маш өндөр нарийвчлалтай юмыг 100000 дахин өсгөх хүчин чадалтай нэг сая шахам долларын үнэтэй төхөөрөмж аж.Дашрамд сонирхуулахад Нагоя их сургуулийн Музей болон Байгаль орчны судалгааны салбар нь 2003 оноос ШУТИС-ийн ГГТС-тай хамтран Монгол орны геологи ба байгаль орчны талаар хээрийн судалгааг хийж ирсэн юм. Хээрийн судалгааг хийхэд тухайн судалгаатай холбоотой мэдээлэл цуглуулах, урьдчилсан бэлтгэл ажлыг хийх, төлөвлөхөд судалгааны төвийг байгуулах зайлшгүй шаардлагатай байсны үндсэн дээр ийнхүү төв байгуулагдлаа.Нээлтийн ёслолд Японы элчин сайд Takuo Kidokoro, Японы Боловсролын дэд сайд Masayuki Shibata, Нагоя их сургуулийн ерөнхийлөгч Michinari Hamaguchi болон тус сургуулийн удирдлагууд 14 хүний бүрэлдэхүүнтэй зочид хүрэлцэн ирснээс гадна БСШУ-ны дэд сайд Куланда, ШУТИС-ийн удирдлагууд оролцлоо.Энэхүү төв нь хоёр орны судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төрөл бүрийн чиглэлийн судалгааны эх үндэс болох төдийгүй хоёр их сургууль, цаашлаад хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд ч чухал алхам болно гэдэгт итгэж байгаагаа уг арга хэмжээнд оролцож байгаа төлөөлөгчид хэлж байсан.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа