ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН СУРГАЛТАНД ЭЛСЭЛТ АВНА
2009-08-21 17:19 Админ

 

Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2009-2010 оны хичээлийн жилийн магистрантур (өдөр, зайн), докторантурын сургалтанд элсэлт авна. Элсүүлэх мэргэжлийн чиглэлийн талаарх мэдээлэлтэй ШУТИС-ийн web сайт: http://www.must.edu.mn/ хаягаар танилцаж болно.
2009 оны 08-р сарын 17-ноос 09-р сарын 11-ний өдрүүдэд докторантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг  ШУТИС-ийн Төв байрны Магистрантур, Докторантурын Албаны 214 тоот өрөө, магистрантурт (өдөр, зайн) элсэх хүсэлтэй хүмүүсийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албанд тус тус бүртгэнэ.

Докторантурт элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр шалгалт авна.

Докторантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд:

Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

Мэргэжлийн ба хувийн чадварыг үнэлж чадах холбогдох мэргэжлийн эрдэмтдийн
болон байгууллага, удирдах хүмүүсийн батламж

Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат (5-10 хуудас)

Бакалаврын болон магистрын дипломын баталгаажуулсан хуулбар

3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)

 

Дэлгэрэнгүй анкет (тусгай маягтыг бүртгүүлэхдээ авна)

Бүртгэлийн хураамж

Магистрантурт элсэгчдээс компьютерийн болон гадаад хэлний  (орос, англи хэл) мэдлэгээр шалгалт авна.

Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараахь материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд:

Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар

3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)

 

Дэлгэрэнгүй анкет (тусгай маягтыг бүртгүүлэхдээ авна)

Бүртгэлийн хураамж

 

ШУТИС-ИЙН МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА

Манай хаяг:   ШУТИС- Төв байр Магистрантур, докторантурын алба 214 тоот өрөө

утас: 322126, 324590-(1031), Mobile: 99112422, 99247798, 99092993

e-mail: enkhtsatsralt@must.edu.mn,  otgon-erdene@must.edu.mn, srch_ts@yahoo.com

   web: http://www.must.edu.mn/