Олон улсын техник, технологийн номын vзэсгэлэн зохион явагдлаа
2009-10-17 05:34 Админ

ШУТИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн тєв номын сан нь энэ сарын 07-09-ны єдvvдэд, 3 дахь жилдээ олон улсын номын vзэсгэлэнг зохион явууллаа. Уг vзэсгэлэнд ОХУ-ын Ассоциация Строительных Вузов хэвлэлийн газар, Горная книга хэвлэлийн газар,  Японы Икеда Дайсаку ерєнхийлєгчтэй Сока Гаккей олон улсын танхим, АНУ-ын азийн сан, Дэлхий зєн монгол олон улсын байгууллага зэрэг нийт 10 гаруй байгууллагаас хандивласан 1700 гаруй англи, орос, солонгос ном, CD, DVD багтсан байна. КТМС, VТДС, МС, МИС-ын профессор багш нарын захиалгаар ирсэн орос номоор vзэсгэлэн гарсан. Vзэсгэлэнгийн vеэр профессор багш нар єєрсдийн ном сурах бичгийн дээжээс номын санд хандивласан.

Зургийн цомог

 
   
   
   
   



Шинжлэх Ухаан, Технологийн тєв номын сан