Мэндчилгээ
2009-10-26 11:17 Админ

ШУТИС үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн шагналын хур үргэлжилж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар өчигдөр манай зарим профессор, багш нар төрийн дээд шагнал, одон медаль хүртлээ.

  • Монгол Улсын Ардын багш цолоор БИАС-ийн зөвлөх профессор Г.Базар
  • Монгол Улсын Гавъяат багш цолоор ЭХИС-ийн профессор Д.Мандал
  • ШУ-ны гавъяат зүтгэлтэн цолоор ГГТС-ийн профессор О.Гэрэл
  • Сүхбаатарын одонгоор ГГТС-ийн профессор П.Дугар
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор МТС-ийн профессор Б.Базаррагчаа, Уул уурхайн хүрээлэнгийн зөвлөх Д.Батжаргал
  • Алтан гадас одонгоор НТС-ийн ахлах багш Ц.Цэрэн
  • Хөдөлмөрийн хүндэт медалиар ХБС-ийн дэд профессор А.Бумбар, МТС-ийн ахлах багш Ж.Бүдсүрэн  нар тус тус шагнагдлаа.

Төрийн дээд шагнал, одон медаль хүртсэн профессор, багш нартаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөс.

 

Ректорын ажлын алба