ШУТИС-ИЙН БАГШ НАР ОЛОН УЛСЫН IFOST-2009 ХУРАЛД ОРОЛЦОВ
2009-10-30 05:38 Админ

Азийн орнуудын Их Сургуулиудын эрдэмтэн судлаач нарын ээлжит Олон Улсын Эрдэм Шинжилгээний Чуулга энэ оны X сарын 20-23-нд Вьетнам Улсын Хо Ши Минь хотын Үндэсний Их Сургууль дээр болов. Энэхүү чуулгад Монгол, ОХУ, Солонгос, Хятад, Вьетнамын эрдэмтэн судлаач нар оролцож  нийт 270 гаруй   илтгэл тавигдав. Чуулга дараах 5 салбарт хуваагдан хуралдав.                                                                                                   

 1. Механик инженерийн автомашин ба мехатроник

 2. Мэдээлэл холбооны технологи

3.  Микроэлектроник ба микросистем

4. Эрчим хүч ба энерги  хэмнэлт

5.Сэргээгдэх эрчим хүч ба байгаль орчин

Энэхүү эрдмийн чуулгад манай сургуулиас ЭХИС-ийн профессор Д.Содномдорж,  академич, профессор С.Батмөнх, БИАС-ийн профессор Д.Дашжамц, МТС-ийн профессор Н.Түгжсүрэн, ЭХИС-ийн профессор Д.Дэлэг, профессор Г.Баярсүрэн нар оролцож 10 гаруй илтгэл тавив.