ШУТИС-ийн ҮТДС- ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн
2009-11-23 12:16 Админ

Тус хүрээлэнгийн дэргэдэх барилгын мэргэжлийн чадавхийн төв   2008 оны 1-р сараас эхлэн Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй "Хөдөлмөр эрхлээгүй залуучууд, насанд хүрэгчдийн мэргэжлийн албан бус сургалт" төсөлд хамрагдан  "Дээвэрчин" болон "Хуурай хийц угсрагч" мэргэжлээр анхан шатны мэдлэг, ур чадвар олгох  "Жишиг төв" болох хүрээнд  30 сая төгрөгийн сургалтын  тоног төхөрөөмж, багаж хэрэгслийн туслалцаа авав.

Энэхүү  хөрөнгө оруулалтыг  барилгын мужаан, дээвэрчин,  хуурай хийцийн мэргэжлийг шинээр олгох, давтан сургах болон мэргэжлийн ур чадварын шалгалт авах үйл ажиллагааг иж бүрнээр нь зохион явуулах, тус хүрээлэнгийн дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтанд ашиглах зорилготойгоор онол, дадлагын анги танхимыг тохижуулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинээр  боловсруулан, багш ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд зориулав.

 

Мөн түүнчлэн 2009 оны 11-р сарын 7-нд БСШУ-ны сайд Ё. Отгонбаяр, яамны газрын дарга нартай хүрэлцэн ирж тус хүрээлэн  дээр хэрэгжүүлж буй "Канадын модон каркасан барилгын технологийг нэвтрүүлэх" төслийн үйл ажиллагаатай танилцаж,  модон каркасан загвар байшинд зочлов.