Оюутны хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төв
2009-12-14 07:38 Админ

 Үйлдвэрлэлийн дадлага амжилттай гүйцэтгэсэн оюутнуудад тэтгэлэг гардуулав. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслийн хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Уул уурхайн инженерийн сургуулийн 2009-2010 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөхөөр бүртгүүлсэн Үйлдвэрлэлийн дадлагыг уул уурхайн үйлдвэрүүдэд амжилттай сайн гүйцэтгэсэн 69 оюутанд тэтгэлэг гардуулав.

Байгуулагдаад удаагүй байгаа ч Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс явуулж буй ажлууд оюутнуудын сэтгэлд хүрч байгааг онцлоод, оюутнуудыг дэмжиж байгаа энэ арга хэмжээнд маш их талархаж байгаагаа УУИС-ийн оюутнууд илэрхийлэв.

 

 

Оюутны хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төвийн эрхлэгч Л.Баяр-Эрдэнэ

мэргэжилтэн Э.Баярмаа

2009 оны 12-р сарын 1