Нанотехнологийг ашиглан бүтээсэн эмчилгээний бүтээгдэхүүн хандивлав
2009-12-14 07:43 Админ

БНСУ-ын Ханбатын их сургууль, НанокюреТех байгууллагаас Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутнуудын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор амны хөндийн эрүүл ахуй, шүд буйлны өрөвслийн эсрэг үйлчилгээтэй эмчилгээний бүтээгдэхүүн энэ сарын 4-ний өдөр хадивллаа. Уг бүтээгдэхүүнийг нанотехнологийг ашиглан бүтээсэн орчин үеийн, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүн ажээ. БНСУ-ийн шүдний эмнэлэгүүдэд өргөн хэрэгллэгддэг бөгөөд нэг бүрийнх нь үнэ нь арван ам.доллар байдаг аж. Уг бүтээгдэхүүнээс ШУТИС-д 960 ширхэгийг хандивлаж байгаа юм. Түүнчлэн цаашид Ханбатын их сургууль, НанокюреТех байгууллага ШУТИС-тай хамтын ажиллагаагаа улам өргүүлж олон салбарт хамтран ажиллахаа мэдэгдлээ. НанокюреТех байгууллага ШУТИС-д нанотехнологийн лабораторын байгуулах саналаа дэвшүүлсэн аж. Энэ саналыг ШУТИС-ын ректор Б.Дамдинсүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.  

 


ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба

 Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн