БСШУЯ, ШУТИС хамтарсан "Монгол улсын их, дээд сургуулиудийн мэдээллийн технологийн багш нарын чадварыг дээшлүүлэх" 5 дах сургалт ШУТИС дээр амжилттай явагдаж өндөрлөлөө.
2009-12-14 07:47 Админ

БСШУЯ, ШУТИС хамтарсан "Монгол улсын Их, дээд сургуулиудийн мэдээллийн технологийн багш нарын чадварыг дээшлүүлэх" 5 дах удаагийн сургалт УМС(UNIMIS) программчлал, Электрон сургалт(UNILMS) програмчлал, е-Хичээл бэлтгэх арга зүй, програмчлалын технологи, Вэб програмчлал гэсэн үндсэн модулиар 2009.11.30 - 12.04-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. 

    5 дах удаагийн энэ сургалтанд СЭЗДС, МУБИС-КТМС, ХҮДС, ЭМИШУС, УЛААНБААТАР ДС, ШУТИС-ийн ДАРХАН ТС, ӨВӨРХАНГАЙН ТС, СҮХБААТАР ТС, УУИС, ХБТС, МИС зэрэг сургуулиудын 30-н мэдээллийн технологийн багш нар хамрагдлаа.

    Эдгээр багш нарт ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн БСШУЯ, ШУТИС-ийн хамтарсан сургалтыг амжилттай дүүргэсэн гэрчилгээг гардуулж өглөө. Уг сургалт  2009 онд нийт 5-н удаа зохион байгуулагдаж нийт Монгол улсын их, дээд сургуулиудын 180-н багш нар  хамрагдсан.

ШУТИС-ийн Мэдээллийн Технологийн Төв 2009 он