БНСУ-ын Чонбукын Их Сургуульд 70-80 хувийн хөнгөлөлттэй хос дипломын зэрэг олгох сургалтанд оюутан хамруулна.
2009-12-14 08:57 Админ

ШУТИС, Чонбукын их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хос дипломын зэрэг олгох (IDDP-International Dual Degree Program) сургалтанд дараах нөхцлийг хангасан оюутнууд хамрагдах боломжтой боллоо.

Үүнд:

1. Нийт кредит цагийн 50 хувийг авсан байх

2. Солонгос хэлний S-TOPIC шалгалтын 4 болон түүнээс дээш түвшинтэй

3. Сургалтын төлбөрөөс 70-80 хувийг чөлөөлнө

Сонирхсон оюутнууд доорх татах холбоосоос анкет болон бусад бүрдүүлэх материалуудыг авна уу. Материалтай сайн уншиж танилцана уу. 

Материалыг 2009 оны 12 сарын 25-ны дотор ОУХАА-ны 218 тоот өрөөнд өгнө үү.

ОУХАА

Татах: Анкет, бүрдүүлэх материал