Хvнсний инженер, биотехнологийн сургуулийн 34 оюутанд урамшуулал олгов
2009-12-14 09:10 Админ

 “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ШУТИС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс Хvнсний инженер, биотехнологийн сургуулийн үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хамгаалсан 34 оюутанд урамшуулал гардуулав. Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын дараа дараагийн дадлага болон  хичээл ,ажил хөдөлмөрт нь илүү их урам зориг  нэмэх зорилготой ажээ. Цаашдаа дээрх үйл ажиллагааг ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулиудад зохион байгуулах юм байна.

 

 


 ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн