2009 оны 12 дугаар сарын 18-ны єдєр "Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордон"-д "Хөдөлмөрийн нэгдсэн яармаг" зохион байгуулагдав. Яармагийг Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулсан юм. Яармагийн зорилго нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээг нэг дороос шуурхай хүргэх, төрийн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатай хамтран ажилласан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулах байлаа. Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
Яармагт монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо , дvvргvvдийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүд, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд, сургалтын байгууллагууд болон Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд /ШУТИС, СЭЗДС, ХААИС, МУИС/ оролцсон юм.
ШУТИС-ийн Реторын Ажлын Алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа