Докторын зэрэг хамгаалсан БНСУ-ийн иргэнд дипломыг нь гардуулан өглөө
2009-12-29 06:00 Админ

ШУТИС-д Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Бэй.Мун Хан "Утасгүй холбоо" мэргэжлээр "Олон өртөөлөлттэй хөдөлгөөнт WiMAX системийн бодит үзүүлэлтийн судалгаа" сэдвээр диссертаци бичиж Техникийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Арванхоёрдугаар сарын 25 өдөр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн Бэй.Мун Ханийг хүлээн авч дипломыг нь гардуулан өглөө. Бэй.Мун Хан нь Монгол Улсад ажиллаж амьдардаг юм байна. ШУТИС-д хоёр гадаадын иргэн докторын зэрэг хамгаалсан бөгөөд хоёулаа БНСУ-ын иргэн ажээ. Канг. Жунг Сан нь "Утасгүй холбоо" мэргэжлээр "Тархмал спектрт радио сувгийн хэмжилтийн системийг ашиглан долгоины тархалтыг хэмжэх" сэдвээр докторын зэрэг хамгаалсан ажээ.    

 


ШУТИС-ийн Ректорын Ажлын Алба

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн