Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нийт эрдэмтэн багш нар, ажилтан, ажилчид, тєгсєгчид, оюутан залуустаа ирж буй шинэ жилийн мэнд хvргэе. Улиран одож буй 2009 онд тєрєлх сургуулийн минь vvсч хєгжсєний 50 жилийн ой тохиосон түүхэн чухал жил байлаа. Манай сургуультай ажил, амьдралаа холбосон 1500 гаруй доктор, профессор, багш, ажилтан ажилчид, одоо суралцаж байгаа 24 мянган оюутан залуус, 44 мянга гаруй тєгсєгчидтэйгєє 50 жилийнхээ ойн баярыг єнгєрсєн аравдугаар сард тэмдэглэн єнгvрvvлсэн билээ. Энэ ойн хvрээнд хамтран ажилладаг гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам єргєтгєж эдгээр байгууллага болон нийт тєгсєгч, профессор багш, ажилтан ажилчдын хандив тусламжаар ШУТИС-д 2.7 тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт хийгдсэн байна. Энэ онд сургалт, эрдэм шинжилгээ, технологийн болон гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хийхээр тєлєвлєсєн ажлаа гvйцэтгэж чадлаа.
ШУТИС-ийн хамт олны 2009 онд хийсэн зарим ажлаас дурьдвал Баянгол аман дахь эзэмшил газарт ШУТИС-ийн цогцолбор байгуулахыг зєвшєєрсєн Улаанбаатар хотын Засаг даргын захирамж гарсан. 11 сургууль єєрийн болон байгууллага, иргэдийн хандив тусламжаар 592 суудалтай, 2.3 тэрбум тєгрєгийн сургалтын тоног тєхєєрємжєєр шинэчлэн тоноглосноор эрдэм судлал, сургалтын орчин сайжирлаа. Гадаад харилцаа хамтын ажиллагааны vр дvнд нийт 143 залуу багш судлаачдыг гадаадын их дээд сургуульд магистр, доктор, болон богино хугацааны сургалт, дадлагад хамруулж мэргэжил дээшлvvлсэн. Дэлхийн 21 оронд 190 багш, ажилчид олон улсын хурал, семинар, чуулган, симпозиумд оролцож илтгэл тавих судалгаа хийх, туршлага солилцох зэрэг ажлаар томилогдон ажиллаж арвин туршлага хуримтлуулжээ. Боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас тєдийлєн шалтгаалахгvйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хvртээмжтэй, чанартай, vр ашигтайгаар хангах тогтолцоо бий болгох нь чухал байгаа энэ vед ШУТИС-ийн “Электрон сургалтын хєтєлбєр”-ийг хэрэгжvvлэх vйл ажиллагааны хvрээнд е-сургалтын орчинд ажиллах багш, оюутны сургалтын vйл ажиллагаанд ашиглах “UNILMS” системийн асуудлыг vндсэнд нь шийдвэрлэж чадсанаар магистрын тvвшний 12 мэргэжлийг зайн сургалтаар явуулах бодит нєхцєл бvрдvvллээ. Мєн олон улсын их сургуулиудын жишигт нийцсэн Шинжлэх Ухаан Технологийн номын сан байгуулж бvрэн хэмжээгээр нь ашиглалтад оруулаад байна. Тус номын санд Монгол Улсын Хєгжлийн сангаас 1.145 тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт хийсэн. Энэхvv номын сан нь 300 гаруй мянган ном, 900 гаруй хvний суудал бvхий уншлагын танхимууд, гадаад хэлний кабинетууд, электрон номын фонд, катологи, нээлттэй е-уншлагын танхим, дотоод сvлжээ, програмыг хянах мэдээлэл технологийн тєв, Е-мэдээллийн орчин /U class/, зайн сургалтын танхим, аудио-видео студи гэх мэт мэдээлэл, холбооны орчин vеийн технологи бvхий vйлчилгээ vзvvлж байна. Сургалтын материаллаг баазыг бэхжvvлэхэд бvрэлдэхvvн ба харъяа сургуулиуд єндєр идэвхи санаачлага гарган ажиллаа. Тvvнчлэн ШУТИС-ийн хамт олны хувьд 2009 онд шагналын хур буусан жил болж єнгєрсєн. Ойн хvрээнд тєр засгийн болоод байгууллага аж ахуй нэгжийн нэрэмжит 30 тєрлийн шагналаар 182 хvн шагнагдсан байна. Амжилт бvтээл, ажил хєдєлмєр, гавъяа шагналаар дvvрэн улиран єнгєрч буй 2009 оныг vдлээ. Удахгvй солигдох 2009 оны сvvлийн єдрvvдэд ШУТИС-ийн хамт олон хийсэн ажилалаа дvгнэж, ирэх жилийнхээ ажлын зорилтыг тодорхойлж байна. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, ректорын зєвлєл болон хувиасаа нийт профессор багш нар, судлаачид, оюутан залуучууд, үе үеийн төгсөгчид та бүхэндээ шинэ оны мэнд дэвшvvлж, айлчлан ирж буй 2010 онд сурган хvмvvжvvлэх, эрдэм дэлгэрvvлэх их vйлст тань амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхан бvхнийг хvсэн ерєєе.
Ректор Б.Дамдинсүрэн
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа