Манай улсын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй болж, хүйтний эрч эрс нэмэгдэн цаг агаарын байдал хүндэрсэний улмаас хөдөө орон нутагт зуд нүүрлэж, гамшгийн нөхцөл байдал үүсээд байгаагийн улмаас хөдөө орон нутагт нийт 422 мянга гаруй мал хорогдоод байна. Улсын онцгой байдлын комиссоос нийт иргэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудад хандан малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх уриалгыг 2010 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр гаргасан байна. Мал аж ахуйн нь зөвхөн малчдын төдийгүй монголчууд бидний амьжиргааны нэн чухал салбар билээ. Тиймээс энэхүү уриалгыг дэмжин ШУТИС-ийн эрдэмтэн багш нар ажилтан, ажилчид та бүхнийг сайн дурын үндсэн дээр эх оронч санал санаачлага гарган нэг өдрийн цалингаар хандив өргөхийг уриалж байна.
Хандивыг “Хас банк”-ны 38 дугаар салбар 21000130 тоот дансанд хүлээн авах ажээ. Мөн хандив өргөсөн байдлыг аймаг, байгууллагаар дүгнэж, олон нийтэд мэдээлж, сурталчлах юм байна.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа