Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Зарлиг гаргаж арван нэгэн их, дээд сургуулийн 28 оюутанд шилдэг оюутны тэтгэлгээ хүртээлээ. Тус тэтгэлэгт ШУТИС-ийн МХТС-ийн Цахилгаан холбооны 3-р ангийн Сүрэнхоролын Түмэндэмбэрэл, Уул уурхайн сургуулийн маркшейдерийн 2-р ангийн Дондовцэрэнгийн Ёндонноров, Барилгын инженер, архитектурын сургуулийн барилгын бүтээц эдлэлийн технологийн 2-р ангийн Ганбаатарын Оюун-Эрдэнэ, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Хувцас дизайны 4-р ангийн Батболдын Болормаа нар шалгарч энэ сарын 25-ны єдєр Тєрийн ордонд тэтгэлгээ Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржоос гардан авчээ. Тэтгэлэг гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “2010 оны тэтгэлгийг байгалийн шинжлэл, техник технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудад сурлагын амжилтыг нь чухалчилан олгохоор шийдвэрлэсэн юм. Миний бие Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд бүх монголчуудад төгс төгөлдөр хийгээд өрсөлдөх чадвартай боловсролыг эзэмшүүлэх, монголын боловсролын системийг дэлхий нийтийн жишигт хүргэх энэ л бидний зорих ёстой зүйл гэж боддог” гэлээ.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа