Зорилго: Монгол улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх, зохистой хооллолт, шим тэжээлийн талаар сургалт, судалгааны ажил явуулж, үр дүнд нь тулгуурлан дээрх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төсөл боловсруулж төр засагт дэмжлэг үзүүлэх, олон нийтэд зөв зохистой хооллолтыг таниулан сурталчлах замаар эрүүл мэндийг дэмжих.
Байгуулагдсан түүх: Хүнсний инженер, биотехнологийн сургууль болон БНСУ-ын “Сү-Янг” катеринг сервис компани (одоо “WITH” ТББ) 1994 оноос эхлэн хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2000 онд хоол хүнс, шим тэжээлтэй холбоотой сургалт, судалгаа шинжилгээ, хоолзүй шим тэжээлийн мэргэжилтэн бэлтгэхэд туслах, мэргэжлийн сурах бичиг, гарын авлага боловсруулах зэргээр цаашид хоол, хүнсний салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан болно.
Үйл ажиллагааны чиглэл, хийгдсэн ажлууд:
v Судалгаа, шинжилгээ, төсөл- Шастины нэрэмжит III эмнэлэгт Эмчилгээний хоолны “Эх гал” төсөл, Нийслэлийн 58 дугаар сургууль, Архангай аймгийн 2 дугаар сургуульд “Сургуулийн үдийн хоол” төсөл, ‘Asian Genome’ БНСУ-ын “Сөүл” их сургуультай хамтарсан төслийн шим тэжээл, бодит хооллолтын байдлын судалгаа, Булган аймгийн Дашинчлан сумын иргэдийн бодит хооллолтын 4 улирлын судалгаа г.м
v Сургалт, хөтөлбөр- “Эмчилгээний хоолзүйч” болон “Сургуулийн хоолзүйч”-ийн мэргэшүүлэх хөтөлбөр, хоол, шим тэжээл, эрүүл ахуйн зуны сургалт, гадаадын оюутан солилцооны хөтөлбөр
v Сургалтын материал, гарын авлага- Хүнсний бүтээгдэхүүний найрлага, шим тэжээлийг тооцоолох “Com_definer 3.0” программ, “Хүүхдийн хоол шим тэжээл”, “ Англи-Монгол-Орос-Солонгос мэргэжлийн хэллэгүүд”, “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт” г.м
v Зохистой зөв хооллолтын талаарх сургалт, сурталчилгаа, зөвлөгөө өгөх
Тус төвийн дэргэд “Зөвлөгөө өгөх өрөө” –г ажиллуулж байна. Үүнд:
1. Шим тэжээлийн байдлыг үнэлэх, хэмжилт хийх
- Жин, өндөр хэмжих
- Цусны даралт хэмжих
- Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох
- Биеийн дотоод өөхний хэмжээг тодорхойлох
- Бодит хооллолтын байдал, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг үнэлэх. Тухайлбал: Хүнс, хоолоор дамжуулан шаардлагатай илчлэг, шимт бодисыг авч чадаж байгаа эсэх
2. Бодит хооллолтын байдал дээр тулгуурлан зөв зохистой хооллолт болон тодорхой өвчний үеийн хооллолтын талаар мэргэшсэн эмчилгээний хоолзүйч зөвлөгөө өгөх, гарын авлага тараах. Үүнд:
Хооллолтоос шалтгаалах өвчин эмгэгээс хамааруулан
- Чихрийн шижин өвчин
- Таргалалт
- Бөөрний өвчин
- Даралт ихсэх өвчин
- Элэгний өвчин
- Ходоодны өвчин
- Цус багадалт
- Яс сийрэгжих өвчин г.м
Насны онцлогоос хамааруулан
- Цэцэрлэгийн насны хүүхэд
- Сургуулийн насны хүүхэд
- Идэр насны хүн
- Дунд насны хүн
- Ахмад насны хүн
- Жирэмсэн эх
- Хөхүүл эх
Үйлчилгээний үнийн тариф
№ |
Үйлчилгээний төрөл |
Тариф |
Тайлбар |
1 |
Цусны даралт хэмжих |
500₮ |
|
2 |
Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох |
1500 ₮ |
|
3 |
Биеийн дотоод өөхний хэмжээг тодорхойлох |
2000₮ |
|
4 |
Бодит хооллолтын байдал, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг үнэлэх. Тухайлбал: Хүнс, хоолоор дамжуулан шаардлагатай илчлэг, шимт бодисыг авч чадаж байгаа эсэх |
1500₮ |
|
5 |
Жин, өндөр хэмжих |
500₮ |
Автомат жин, өндөр хэмжигчээр |
6 |
Бодит хооллолтын байдал дээр тулгуурлан зөв зохистой хооллолт болон тодорхой өвчний үеийн хооллолтын талаар мэргэшсэн эмчилгээний хоолзүйч зөвлөгөө өгөх |
1000₮ |
|
7 |
Эмчилгээний хоолны талаар гарын авлага, зөвлөмж тараах |
500₮ |
|
Хэрвээ та хэрхэн зөв хооллох, хооллолтоос шалтгаалах өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар болон өөрийн шим тэжээлийн байдлыг тогтоох хэмжилт хийлгэх, мэргэжлийн хоолзүйчээс зөвлөгөө
авахыг хүсвэл манай төвд хандана уу.
(Та урьдчилан бидэнтэй холбогдон цаг авч үйлчлүүлнэ үү)
Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа