“ШУТИС- Энержи Ресурс ХХК” Хамтын ажиллагаа 2010 үйл ажиллагаа болов
2010-03-03 12:37 Админ

ШУТИС-Энержи Ресурс ХХК-ний хамтын ажиллагааны  анхны үйл явдлууд 2 сарын 26-нд болж өнгөрөв. Энэ өдөр Энержи Ресурс  ХХК Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвөөр дамжуулан  Хамтын ажиллагааны хүрээнд “нээлттэй өдөрлөг” болон “хамтын ажиллагааны уулзалт”-ыг  зохион байгуулав. Хамтын ажиллагааны уулзалтын зорилго нь  хамтын ажиллагааны хүрээнд талууд  гаргасан санал санаачлага, төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцсон  юм. Уулзалтанд ШУТИС-ийн Сургалт эрхэлсэн проектор Я.Наранцэцэг,  Хамтарсан багийн ахлагч Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проектор Б.Даваасүрэн, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Ганзориг, ОХЭДТөвийн эрхлэгч Л.Баяр-Эрдэнэ болон судалгаа шинжэлгээ төсөл хөтөлбөр хариуцаж буй захиралууд, профессор, багш нар мөн Энержи Ресурс ХХК-ний зүгээс “MCS”  группын ХН-эрхэлсэн дэд ерөнхийлөгч Л.Гантөмөр, дэд захирал Х.Батболд болон Ц.Баасандорж, З.Сугармаа, Хүний нөөцийн газрын дарга М.Нарангэрэл, Я.Гэрэлмаа, Энрестехнологи ХХК-ний гүйцэтгэх захирал Ц.Баярмагнай, баяжуулагч инженер Ч.Мөнхжаргал, Трансговь ХХК-ний дэд захирал Ө.Мөнхбаяр нар оролцлоо.   

  
 Хамтарсан уулзалтын дараа 14 цагаас ШУТИС-ийн хурлын танхимд компаний бүтээн байгуулалт, үйл ажиллагааны талаар болон хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх хүний нөөцийн үйл ажиллагаа, оюутны тэтгэлэгт хөтөлбөр зэргээр нийт  оюутнууд болон багш ажилчдад  компаний зүгээс нээлттэй мэдээллийг хүргэлээ. Оюутнуудын сонирхсон асуултуудад компаний зүгээс тодорохой хариултыг өгсөний дараа “MCS” группын дэд ерөнхийлөгч Л.Гантөмөр: “Бидэнд үргэлж зөв сэтгэлтэй саруул ухаантай ажилтнууд хэрэгтэй байдаг. Бид таны бизнест оруулж байгаа хөлс хүч, хөдөлмөрийг шудрагаар үнэлэх болно. Иймээс чадвартай мэргэжилтэн болж төгсөөд ажиллаарай” гэсэн нь оюутан залууст урам зоригийг өгсөн юм. Нээлттэй өдөрлөгийн үеэр танилцуулсан хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй тэтгэлэгт хөтөлбөр болон ажилд орох  хүсэлтийг Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвд хүлээн авч байна.   

  


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн