Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяртай уулзаж санал солилцлоо
2010-03-05 13:58 Админ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяртай 2010 оны 3 дугаар сар 3 өдрийн 18:00 цагт ШУТИСийн проректорт док.проф Б.Даваасүрэн, БААОСБАДХолбооны удирдах зөвлөлийн дарга док.проф Л.Төвхөө, холбооны гүйцэтгэх захирал док.проф Б.Мандах, УУИС-ийн тэргүүлэх профессор док.проф Ц.Нанзад нар уулзаж ШУТИС-ийн БААОСБАДХолбоо, ШУТИС-ийн ҮЭ-ийн салбар зөвлөл, ШУТИС-ийн багш нарын зөвлөл болон холбооны гишүүн профессор, багш нарын зарим баталгаажуулсан санал, хүсэлтийг гардуулж хотын даргын байр суурийг сонсож санал солилцлоо. Хотын дарга Г.Мөнхбаяртай уулзахад түүний зөвлөх Хүрэлбаатар гэдэг хүн байлцлаа.

Хотын дарга Г.Мөнхбаяр СХД-ийн 1-р хорооны нутаг Баянголын аманд орон сууцны зориулалтаар олгосон 48га газартай ШУТИС-ийн кампус барьж байгуулах талаар гаргасан шийдвэрээ эргэж харах, бодит байдалтай уялдуулах, ШУТИС-ийн профессор, багш нарт хатуурхахгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдээд газар дээр нь очиж судлах, ойр орчинд нь ШУТИС-ийн кампусын зориулалттай газрыг өргөтгөх талаар ШУТИС-тэй хамтран санал боловсруулах үүргийг хотын засаг даргын зөвлөх Хүрэлбаатарт үүрэг болгосон.

                        ШУТИС-ийн БААОСБАДХ-ны гүйцэтгэх захирал док.проф Б.Мандах

 

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын

захирагч н.Г.Мөнхбаяр танаа

Газар эзэмшүүлэх гэрчилгээ

олгуулах тухай

Ниислэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2001 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 488 тоот захирамжаар ШУТИС-д орон сууцны зориулалтаар 81га талбайг СХД-ийн 1 дүгээр хорооны нутаг Баянголын аманд олгож ШУТИС-ийн Ректоратын шийдвэрийн дагуу профессор, багш ажилтнуудад амины орон сууц барих ажил эхэлж, газрын тухай хуулийн дагуу дэд бүтцийн барилга байгууламжийн зураг төсөл хийлгэж, 2020 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, барилгажилтын төсөл боловсруулах, гүний худаг гаргах, цахилгааны 10/04кВ-ын дэд станц  бариулж ашиглалтанд оруулах зэрэгт зориулж нийт 900 гаруй сая төгрөгийн хуримтлал, багш, ажилтнуудаас цуглуулж тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэсэн юм.

ШУТИС-д орон сууцны зориулалтаар олгосон 81га талбайг газрын төлбөртэй холбоотой Мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг үндэслэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаярын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 тоот захирамжаар 48га болгож багасгаж орон сууцны зориулалтыг хэвээр үлдээсэн. Энэ үеэс тухайн газрыг зөвхөн орон сууцны зориулалтаар бус, тус сургуулийг ирээдүйд өргөтгөх хотхон байгуулахад тодорхой хэсгийг ашиглах нь зүйтэй гэсэн байр суурь дээр сургуулийн удирдлага, хамт олон нэгдсэн юм.

Энэ үед их сургуулийн хотхоны асуудлыг төр засгийн аль ч түвшинд анхаарч үзээгүй үе байсан бөгөөд кампус байгуулах газрыг заагласан нь зөвхөн манай хамт олны санал санаачилга байсныг таньд дуулгах саналтай байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Г.Билэгтийн 295 дугаар захирамжийн дагуу 18га  талбайг ШУТИС-ийн кампуст ашиглах, нэгэнт ШУТИС-ийн профессор, багш, ажилтнуудад хуваариласан 30га талбайг орон сууцны зориулалтыг хэвээр үлдээж Таны 2009 оны 07 дугаар 01-ний өдрийн 348 тоот захирамжаар 328 иргэдэд хавсралтын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэн баталгаажуулсан юм. Энэ захирамжийн хүрээнд нийслэлийн газрын албанд бүх баримт, эрхийн актыг бүрдүүлж иргэдэд газар эзэмших эрх олгосон гэрчилгээ, гэрээ зэргийг ШУТИС-тэй хамтран бэлэн болгосон.

Гэтэл 2010 оны цагаан сарын өмнөхөн ШУТИС-ийн кампус барих талбайг өргөтгөх талаар санал боловсруулах шаардлага гарсантай холбогдуулан Баянголын аманд газар эзэмших хүсэлт гаргаж газар хуваарилуулж орон сууцаа барьсан, сууриа тавьсан, хуримтлалд мөнгө хөрөнгө оруулсан профессор, багш нарын дунд санал асуулга явуулж хамт олны хурал хийлгэж ярилцсаны дагуу Танд дараах хүсэлтийг уламжилж байна.

  1. Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх хуулийн дагуу СХД-ийн Баянголын аманд хотын засаг дарга нарын удаа дараагийн захирамжаар газар эзэмших эрх нь баталгаажсан 328 профессор, багш, ажилтан нарт газар эзэмших гэрчилгээг нь хуулийн дагуу олгуулах
  2. ШУТИС-ийн кампуст зориулсан 18га талбайг бололцоотой бол тэр орчинд нь өргөтгөх боломжийн талаар нийслэлийн газрын албаар шийдвэр гаргуулах
  3. Тэр орчинд шаардлагатай талбай хүрэлцэхгүй буюу олдохгүй тохиолдолд ШУТИС-ийн кампусыг уг 18га  болон нийслэлийн ойролцоо өөр газар нэмж  талбай хуваарилах замаар 2 салбар кампусаар  төлөвлөж шийдвэрлэж өгөх

ШУТИС-ийн Ректорат болон эрдмийн зөвлөл, Багш нарын холбоо, ШУТИС-ийн

ҮЭ-ийн салбар уг саналыг дэмжиж байгаа болно.

Таныг бидний саналыг нааштай хүлээн авч шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна,

 

ШУТИС-ийн багш, ажилтны амины орон сууц барих ажлыг дэмжигчдийн холбооны (төрийн бус байгууллага) удирдах зөвлөлийг төлөөлж

                                Холбооны удирдах зөвлөлийн дарга                            док.проф.Л.Төвхөө

                                Холбооны гүйцэтгэх захирал                                        док.проф.Б.Мандах

                                  Холбооны хяналтын хорооны дарга                           док.проф.Б.Цэрэндорж

Холбооны гишүүд:                           

            Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн док.проф.Д.Дашжамц

                                                Монгол Улсын гавъяат багш док.проф.академич С.Батмөнх

Монгол Улсын төрийн соёрхолт док.проф.Д.Содномдорж

Монгол Улсын төрийн соёрхолт док.проф.Х.Цагаан

Монгол Улсын төрийн соёрхолт док.проф. Ч.Зундуйсүрэн

Монгол Улсын гавъяат багш док.проф.Ш.Лувсандорж

Тэргүүлэх профессор док.проф.Ч.Нацагдорж

Тэргүүлэх профессор док.проф.З.Цэрэндорж

ШУТИС-ийн ҮЭ-ийн салбарын хорооны дарга док.проф.Ж.Гэрэлхүү

ШУТИС-ийн ЭХИС-ийн ҮЭ-ийн салбарын хорооны дарга док.Ж.Арслан

ШУТИС-ийн Багш нарын зөвлөлийн тэргүүн,  ахлах багш Н.Цэвгээ

Хяналтын хорооны гишүүн багш Ж.Даваацэрэн

Тэргүүлэх профессор док.проф.Б.Батмөнх

Тэргүүлэх профессор док.проф.Б.Батцагаан

Тэргүүлэх профессор док.проф.Ж.Цэвэгмид

Тэргүүлэх профессор док.проф.Ц.Нанзад

Тэргүүлэх профессор док.проф.Г.Томтогтох