Дизайны урлан шинээр нээгдлээ
2010-03-17 10:55 Админ

ШУТИС-ийн Vйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль  vйлдвэрлэлийн дизайны салбарт “Интерьер макет загварчлал” тєслийн урлан, “Пластик модель” керамикийн урлан, БНСУ-ын KOICA байгууллагын тусламжаар байгуулагдсан “Интерьер дизайны” урлангуудын нээлтийн ажиллагаа 2010 оны гуравдугаар сарын 12-ны єдєр болов. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн, Сургалтын проректор Я.Наранцэцэг, Эдийн засаг, нийгмийн хєгжлийн  проректор Б.Даваасvрэн, СБЗГ-ын дарга Н.Ганзориг, ЭШТГ-ын дарга Д.Энхбат, тєвлєрсєн номын сангийн дарга Ч.Гульнар болон бvрэлдэхvvн сургуулиудийн захирлууд оролцов.
Шинээр байгуулагдсан урлангуудад Интерьерийн тєсєл I, II, III, Интерьер - экстерьерийн тєсєл, Орон зайн пластик структур, Байгууламжийн системийн дизайн, Тєслийн график макет загварчлал, Керамик эдлэлийн дизайн зэрэг хичээлvvд орох юм байна. Энэ хичээлийн жилийн хаврын улиралд нийт 260 гаруй оюутанд 7 хоногт 52 цагийн хичээл орно.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн