2010.03.20 – нд “Ардын багш Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит гар зургийн олимпиад”
2010-03-25 10:53 Админ

Монголын сурагчдын холбоо болон ҮТДС хамтран зохион байгуулсан “Ардын багш Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит уран зургийн олимпиад” “Хүүхдийн урлан бүтээх” төвд 2010.03.20-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.

Олимпиадад нийслэлийн 60 гаруй ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн 650-аад сурагчид идэвхитэй оролцов. Олимпиадын vеэр С.Алтангэрэл багштай ҮТДС-ийн Хэвлэлийн График Дизайны 2-4 дүгээр курсын оюутан Б.Мөнхцэцэг, Э.Батзаяа, М.Болормаа, Б.Чинзориг, Б.Лхагварагч, Ц.Эрхбаяр, Б.Билгүүн, Б.Энхтогтох, Г.Ганзориг, Д.Энхгал, Ц.Энхжин, М.Сайнбаяр нарын шилдэг бүтээлээр vзэсгэлэн гаргав. Мєн олимпиадын шvvгчийн бvрэлдэхvvнд Vйлдвэрлэлийн дизайны профессорын багийн ахлах багш Л.Болдбаатар ажиллалаа.

Нэг өдрийн турш амжилттай явагдсан “Уран зургийн олимпиад” ҮТДС-ийн харъяа “Дизайны мэргэжлийн сургалттай ахлах сургууль”-н сурагчид амжилттай оролцож 10б ангийн сурагч Б.Есөн-Эрдэнэ 1-р байр, 11б ангийн сурагч Э.Жаргал 3-р байр эзлэв.

 Тус олимпиадад тэргvvн байр эзэлсэн 11-р ангийн гурван сурагчид ШУТИС-ийн ҮТДС-д элсэх урилга,   9-р анги төгсөж буй гурван сурагчид тус сургуулийн “Дизайны мэргэжлийн сургалттай ахлах сургууль”-д элсэн суралцах урилгыг гардуулав.

Авъяаслаг сурагчдад сургуульдаа суралцах эрхийг гардуулсан нь 2010-2011 оны хичээлийн жилд тус сургуульд элсэгчдэд зориулсан “Мэргэжил сурталчилах” үйл ажиллагааны эхлэлийг тавив.

Уран зургийн олимпиадад амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэе

Сургуулийн захиргаа



10б ангийн сурагч Б.Есөн-Эрдэнэ 1-р байр



11б ангийн сурагч Э.Жаргал /3-р байр/,
Ж.Цэрэнчунт багш, 10б ангийн сурагч Б.Есөн-Эрдэнийн хамт 


ҮТДС-ийн мэргэжил сурталчилах үзэсгэлэн


Үзэсгэлэнд оролцсон ХГД-3-р курсын оюутан  Б.Лхагварагч

Үзэсгэлэнд оролцсон ХГД-3-р курсын оюутан Г.Ганзориг

Үзэсгэлэнд оролцсон ХГД-3-р курсын оюутан Д.Энхгал

Үзэсгэлэнд оролцсон ХГД-3-р курсын оюутан  Ц.Эрхбаяр