ЭШБХ-д амжилттай оролцсон оюутнууд ажлын байртай боллоо
2010-04-02 10:42 Админ

ҮТДС-ийн Нэхмэл судлалын салбарын “Оюутны шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал”-ыг үндэсний шилдэг үйлдвэрлэгч, Гоёл -2010 загварын уралдааны гранпри шагналт Алтай кашмир ХХК ивээн тэтгэн, өөрийн нэрэмжит болгон Нэхмэл судлалын салбартай хамтран зохион байгууллаа.

 

  • Тус хуралд Нэхмэл судлалын салбарын багш нараас гадна Алтай кашмир ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэлийн дарга Б. Алтантуяа, сүлжих цехийн инженер . А. Алтантуяа, Гүйцэтгэн боловсруулах цехийн инженер В. Болормаа нарын инженер техникийн ажилтнууд ирж хурлын ажиллагаанд болон шүүгчдийн бүрэлдэхүүнд идэвхитэй оролцож, шилдэг оюутны бүтээлүүдийг шалгаруулсан.
  • Нэхмэл үйлдвэрийн технологи, Нэхмэл эдлэлийн дизайн мэргэжлээр суралцаж буй нийт 21 оюутны 11 илтгэлийг хэлэлцэж, оюутны шилдэг бүтээл (илтгэл)-ийг шалгаруулсан. Үүнд:
  •  

1-р байрыг  П. Туул багшийн удирдсан нэхмэл эдлэлийн дизайны IY ангийн оюутан Г. Бат-Эрдэнэ, Э. Наранбаатар нар “Сүлжээний шинж чанар болон фактурыг сүлжмэл хувцасны шийдэлд тусгах нь” сэдэвт илтгэлээр

 

2-р байрыг  проф Д. Энхтуяа , багш Р. Бадмаанямбуу нарын удирдсан нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи IY ангийн оюутан Г. Гантулга Э. Ариунтунгалаг нар  “Ноолууран ээрмэлийн чанарын үнэлгээ, харьцуулалт” сэдэвт илтгэлээр

2-р байрыг  проф Д. Алимаа , багш Д. Батбаяр нарын удирдсан нэхмэл эдлэлийн дизайны IY ангийн оюутан О. Алтаншагай “Сартуул хонины ноосон нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний дизайны шийдэл” сэдэвт илтгэлээр

3-р байрыг багш Д. Батбаярын удирдсан  нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи II ангийн оюутан Г. Дөлгөөн “Торго ноосны холиотой ханын эсгий зураг гүйцэтгэх аргачлал” сэдэвт илтгэлээр

3-р байрыг проф Д. Энхтуяагийн удирдсан нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи III ангийн оюутан Л. Оюунчулуун, А. Оюундэлгэр Б. Номин-Эрдэнэ “Ноолуурын голчийн үзүүлэлтүүдийн CV-д  хийсэн анализ” сэдэвт илтгэлээр тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Мөн тусгай байрын шагналыг нэхмэл эдлэлийн дизайны 1-р ангийн сурагч Э. Бумжаргал, Ц. Лхагвасүрэн, Б. Анхбаяр, О. Ууганзаяа, Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологийн III ангийн оюутан Ц. Баатар зоригт, Б. Далайцэрэн нар эзэлсэн.

Нэхмэл судлалын салбар нь оюутнуудын ЭШБХ-ыг жил болгон салбартаа тэргүүлэгч аль нэг үйлдвэрийн нэрэмжит болгон зохион байгуулдаг бөгөөд 2007 онд “Гоёо” ХХК, 2008 онд Ээрмэл ХК, 2009 онд Монгол нэхмэл ХК ивээн тэтгэсэн. Энэ жилийн Алтай кашмир ХХК ивээн тэтгэж, зохион байгуулсан хурлаас харахад жилээс жилд оролцогч оюутнуудын тоо ихсэж, илтгэх чадвар дээшилж, судалгааны шинжилгээний ажлын түвшин чанаржиж байна.

Үүний жишээ нь тухайн хуралд тэргүүн байр эзэлсэн нэхмэл эдлэлийн дизайны IY ангийн оюутан Г. Бат-Эрдэнэ, Э. Наранбаатар нарыг Алтай кашмир ХХК –иас төгсөх хүртэл нь дадлагажигч сүлжигчээр цалинжуулж ажлуулаад, цаашдаа дизайнераар ажлуулах санал тавьсан явдал юм.

Зураг дээр: зүүн гар талаас Алтай кашмир ХХК-ийн Гүйцэтгэн боловсруулах цехийн инженер В. Болормаа, сүлжих цехийн инженер . А. Алтантуяа, Сүлжих үйлдвэрлэлийн дарга Б. Алтантуяа, проф Д. Энхтуяа, тэргүүн байр эзэлсэн НЭД IV ангийн оюутан Г. Бат-Эрдэнэ, Э. Наранбаатар, багш Д. Батбаяр

Матералыг бэлтгэсэн Д. Батбаяр