"Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний X хурал боллоо
2010-04-06 09:52 Админ

Оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах зорилгоор Монгол Улсын анхны Ерєнхийлєгч П.Очирбатын нэрэмжит  "Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний бага хурлыг 2010 оны дєрєвдvгээр сарын 2-ны єдєр зохион байгууллаа.  Тус хурлыг ШУТИГ, Оюутны хөгжил, vйлчилгээний алба, Оюутны холбоо, "Очирбат сан" X-дахь удаагаа зохион байгуулж байгаа ажээ. Эрдэм шинжилгээний хурлыг  Монгол улсын их дээд сургуулиудын оюутнуудын дунд өргөтгөн зохион байгуулж байгаа бөгөөд Эрдэм шинжилгээний хурлуудад оюутан залуусаа дэмжин оролцуулах, бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оюутнуудын шинэлэг санааг дэмжих юм байна. Монгол Улсын төрийн их дээд сургуулиудын ЭШ бага хуралд эхний хоёр байранд орсон оюутан, ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулийн ЭШ бага хуралд эхний хоёр байранд орсон оюутнууд хамрагджээ. "Эрдмийн чуулган"-д Техник, Технологийн чиглэлд 22 илтгэл,  Нийгмийн ухаан, Хэл шинжлэл, Дизайны чиглэлд 11 илтгэл, Байгалийн Ухаан, Экологийн чиглэлд 10 илтгэл, Эдийн засаг /менежент, маркетинг/-ийн чиглэлд 10 илтгэл хэлэлцvvлэгдэж шилдгүүд нь шалгарлаа.

Техник, Технологийн салбар
1-р байр: “Дотуур холбооны станц Мон-1.0” /МХТС/
Илтгэгч: С.Батдалай, Л.Өлзийсайхан
Удирдагч: Ду.Долгорсүрэн
2-р байр: “Төмөр бетон бүтээцийн арматурын коррозын судалгаа”/БИАС/
Илтгэгч: Э.Ганбаатар, Б.Эрдэнэдаваа, Б.Золзаяа, Д.Оюунбаяр

Удирдагч: Доктор (Ph.D) Я.Дүйхэржав,  Доктор (Ph.D) Р.Эрдэнэчимэг
3-р байр: “Хүнсний гаралтай биодиезлийн үйлдвэрлэлийг монголд эрхлэх боломж” /ХИТС/

Илтгэгч: Н.Жавхлан
Удирдагч: Доктор (Ph.D) Л.Дамдинсүрэн

Тусгай байр: “Метал биш арматурын механик шинж чанарын судалгаа”
Илтгэгч: Э.Нямсүрэн, Ө.Гантулга, М.Баярмагнай Б.Бадраа
Удирдагч: Доктор (Ph.D) Я.Дүйхэржав,

Нийгмийн ухаан, Хэл шинжлэл, Дизайны салбар

1-р байр: “Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч охидод үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ” /НТС/
Илтгэгч: А.Номун-од
Удирдагч: магистр Н.Нямдорж
2-р байр: “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сурах боломж ба сургуулийн нийгмийн ажил”
 Илтгэгч: Д. Одончимэг
Удирдагч: Доктор (Ph.D), Профессор Т.Амаржаргал
3-р байр: “Сүлжээний шинж чанар фактурыг сүлжмэл хувцасны дизайны шийдэлд тусгах нь” /ҮТДС/
Илтгэгч: Г.Бат-эрдэнэ, Э.Наранбаатар
Удирдагч: Магистр П.Туул
Тусгай байр: “Improving English Vocabulary Its Imprortance” /МИС/
Илтгэгч: Б.Долгион
Удирдагч: С.Сарантуяа

Байгалийн Ухаан, Экологийн салбар
1-р байр: “Цагаан агширганы (Veratrum lobelianum Bernh.)  алкалоидын судалгаа” /МТС/
Илтгэгч: Г.Хулан
Удирдагч: А.Солонго, Д.Сэлэнгэ
2-р байр: “Чихэвчээр сонсох хөгжмийн дууны түвшинг судалсан дүнгээс” /МТС/
Илтгэгч: Д.Наранханд, Г.Гантулга
Удирдагч: Н.Чимэдцогзол, Доктор (Ph.D) Н.Түгжсүрэн
3-р байр: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хабитат хотхоныг сайжруулах” /БИАС/
Илтгэгч: О.Дүүрэнбилэг
Удирдагч: Магистр Б.Мөнхбаяр
Тусгай байр: “Усны хэрэглээ, түүний үнэ цэнэ” /ГГТС/
Илтгэгч:Ч. Манал
Удирдагч: Доктор (Ph.D)  Н.Батсүх


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн