Магистрант, докторантын эрдэм шинжилгээний бага хурал болов
2010-04-06 10:37 Админ

Жил бүрийн хавар болдог магистрант, докторантын “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал єнгєрсєн сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 1-нд болж єнгєрлєє. Магистрант, докторантын уг хурлыг  сургалт, судалгааны ажлын үр дүнг хэлэцэж, олон нийтэд таниулах, шинэ бүтээл туурвих, зохион бүтээх авъяас чадварыг дэмжих, залуу судлаачид үзэл бодлоо солилцох, туршлага хуваалцах хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.  Эрдэм шинжилгээний хурлын эхний өдөр докторантын хуралд ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургуулиудаас техник, технолгийн чиглэлээр 16, менежментийн чиглэлээр хоёр, хүмүүнлэг, хэл шинжлэл, байгалийн ухааны чиглэлээр найман илтгэл хэлэлцүүлж шилдгээ тодруулсан. Хуралд оролцож байгаа илтгэгч нар бvгд сургууль тус бүрээсээ шалгарч ирсэн шилдгүүд нь байлаа. Докторантууд долоон минутын дотор илтгэлээ танилцуулж гурван минутанд асуултанд хариулж байв.


Vдийн 16 цаг хүртэл үргэлжилсэн докторантын эрдэм шинжилгээний бага хурлын дүн гарахад техник, технологийн чиглэлээр илтгэл тавьсан МИС-ийн докторант Г.Цогтжаргалын “Хөдөлгүүрийн үндсэн үзүүлэлтүүд, оруулах хоолойн уртаас хэрхэн хамаарахыг Wave програмаар симуляц хийж загварчлах” сэдэвтэй илтгэл тэргүүн байрыг эзэлсэн. Харин хоёрдугаар байрыг ЭХИС-ийн Д.Балдандоржийн “Нүүрс-усны суспензийг цацруулах үеийн нунтаглах механизмын судалгаа” илтгэл, удаах байрыг КТМС-ийн Н.Чулуунбаатар “Тархмал байршил бүхий мэдрүүрийн сүлжээг хүний зүрхний зайны оношлогоонд хэрэглэх нь” илтгэл тус тус шалгарсан юм. Харин тусгай байрт Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Д.Батбаяр, Ц.Оюунчимэг нар шалгарчээ.
Менежментийн чиглэлээр КТМС-ийн илтгэгч С.Бурмаагийн “Монгол улсын нүүрсний аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын хүчин зүйлсийг тодорхойлох нь” илтгэл нэгдүгээр байр, Ц.Гүнбилэгийн “Нүүдэлчин соёл иргэншил ба Монголын төрт улсуудын үеийн менежментийн сэтгэлгээний зарим асуудал” удаах байрт шалгарлаа.
Хүмүүнлэг, хэл шинжлэл, байгалийн ухааны чиглэлээр ГГТС-ийн илтгэгч Б.Доржсүрэнгийн “Хангай Хэнтий аккрецийн бүрдэлийн судалгаа” тэргvvлсэн бол  МС-ийн Ц.Балжиннямийн “Эллипслэг захын нөхцөлт бодлогын жишээ” хоёрдугаар байр, НТС-ийн Я.Төгөлдөрийн “Улс төрийн оролцоо ба коммуникаци” илтгэл гуравдугаар байрт тус тус шалгарчээ.  


“Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын хоёр дахь өдөр буюу магистрантын хуралд техник технологийн чиглэлээр 17, менежментийн чиглэлээр тав, хүмүүнлэг, хэл шинжлэл, байгалийн ухааны чиглэлээр таван илтгэл хэлэлцүүллээ. Магистрантын хуралд ч сургууль тус бүрээс шалгарсан шилдгvvд илтгэлээ тавилаа.


Техник технологийн чиглэлээр илтгэл тавьсан оролцогчдоос нэгдүгээр байрыг УУИС-ын Г.Ренчинсамбуу “Зэсийн баяжмалыг даралтад шүүлтүүрээр шүүхэд бүтээгдэхүүний чийглэгт нөлөөлөх зарим хүчин зүйлийн судалгаа”, хоёрдугаарт байрыг МИС-ийн Б.Ууганбаяр “Хөгжимт усан оргилуурын судалгаа”, гуравдугаар байрыг МС-ийн Э.Мягмарсүрэн “Материалын эсэргүүцлийн хичээлийн график тооцооны ажилд Mobile сургалт нэвтрүүлэх боломж”, УУИС-ийн Ж.Дэлгэрцэцэг “Хам-флотацийн дамжуулагаас зэсийн товарын агуулгатай баяжмал гаргах судалгаа” итгэлүүдээрээ тус тус эзэллээ. Тусгай байрт МХТС-ийн Ю.Отгонбаатар “NGN сүлжээг орон нутагт өргөтгөж, 3G үйлчилгээний хэрэглэгчидтэй дүрсээ харж ярих боломж” илтгэл шалгарлаа.
Менежментийн чиглэлээр КТМС-ийн Ч.Энх-Амар “Зар сурталчилгааны үр ашигт нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” нэгдүгээр байрт шалгарч, МИС-ийн С.Сарнай “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний логистик үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал” илтгэл дэд байрт шалгарав.
Хүмүүнлэг, хэл шинжлэл, байгалийн ухааны чиглэлээр ГГТС-ийн Б.Уянга “Нүүрстөрөгчийн тогтвортой изотопийг Монголын геологийн судалгаанд анх удаа хэрэглэсэн үр дүн” илтгэл тvрvvлж, Ц.Цэрэнчимэд “Хүрэн Толгойн алт-зэсийн ордын хүдэржилтын судалгаа” илтгэлээрээ удаалж, ХБС-ийн П.Оюунгэрэл “Хэл соёлын шүтэлцээ” илтгэлээрээ гуравдугаар байрт шалгарлаа. Магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд шалгарсан илтгэлүүдийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн тусгай дугаарт хэвлүүлэх ажээ.


Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн